Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ
2016-06-01

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.

 

 

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

 

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

 

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
batzorug:
bi 60 xuiwaar tetgemj awdga yma humuus70 aas deesh gorupet orsn hund 2100 ogj bga geh ym unen ym boluu
2016-06-13
Irgen:
Songuuli duhuud soliotoi soliotoi ard irgedee dord uzej doromjilson surjin nertei darjin shiidveruud ih gargaj bna aa. Tetgeveriin hugshchuul yadaj sar uuh daraltnii emend ni hurehgui yum nemcheed tegeed odoo eniigee neg tom ajil bolgood yarina helberdene. Uursnuu bol ene munguunuus unetei oims, hulsnii alchuur, shudnii chigchluur hereglej bgaa daa.
2016-06-02
Зочин:
ok
2016-06-01
Зочин:
Songuul dohood ireheer hudalaa shoydaad baigaad durgui hurch baina. Offshore-d bairluulsan mongonuudee avchraad tsalingaa tsagt n tavichih.
2016-06-01
Зочин:
20 тогрогноос илуу юмны унэ нэмэгдэнэ
2016-06-01
лхагва:
болж л байна баярлалаа
2016-06-01
ыйбөыбй:
Чамлахаар чанга атга гэх үү дээ. Сарын орлого 20.000 төгрөгөөр нэмэгдлээ гээд юу ч болохгүй л дээ. Гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг билүү
2016-06-01