Сомали улсад халдлага гарчээ
2016-06-02

Сомалийн нийслэл Могадишу хотноо байрлах таван одтой “Ambassador” зочид буудалд халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид тус буудлын төв хаалганы дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн байна. 

 

“Халдлагын үеэр 10 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархтсан” хэмээн Могадишу хотын Цагдаагийн газраас мэдээлэв. Алан хядах “Аль Шабаб” бүлэглэл Могадишу хотын халдлагын хариуцлагыг хүлээсэн мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

 

Халдлагын үеэр буудалд парламентын гишүүд болон Могадишу хотноо суугаа бүрэн эрхт элчин сайд нар өдрийн зоог барьж байсан гэнэ. Дэлбэрэлтийн үеэр тус улсын нөлөө бүхий хоёр улстөрч амиа алджээ.

 

“Ambassador” зочид буудал армийн хамгаалтад байдаг бөгөөд өнгөрсөн онд хэт даврагчид халдлага үйлдэж, 20 орчим хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин