Байт харвааны ДАШТ-ий нээлтийн ёслол болно
2016-06-02

Нийслэлийн иргэний танхимд

 

09.00 цагт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтануудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулна.

 

 

“Туушин” зочид буудлын 5 давхарт

 

09.30 цагт Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно.

 

СУИС-ийн Соёлын сургууль дээр

 

10.00 цагт Олон улсын Цуурын наадмын арга хэмжээний нээлт болно.

 

“Шангри- Ла” зочид буудалд

 

11.00 цагт БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзолыг ханган "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001: 2015-ын батламж" хүлээн авах ёслолын ажиллагаа болно.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэртэй холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

СХД-ийн 6-р хороо Ханын материалд

 

11.40 цагт СХД-ийн 6 дугаар хороо Ханын материалд Баянхошуунд барих хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барихаар барилгын ажлын нээлт болно. /Нэгдсэн унаа Хангардийн урдаас 11:00 цагт хөдөлнө/

 

АСЕМ-ын мэдээллийн төвд

 

12.00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хуралтай.

 

“Корпорэйт Конвеншн” төвийн 5 давхрын хурлын танхимд

 

12.00 цагт МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг энэ сарын 4-нд Корпорэйт конвеншин төвд болох "Night of ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийх болно.

 

“Хангарди ордон”-ы 14 давхрын хурлын танхимд

 

13.00 цагт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

 

Төв цэнгэлдэх хүрээлэнд

 

17.00 цагт оюутны байт харвааны ДАШТ-ий нээлтийн ёслол болно.

Shuud.mn
Сонин хачин