Кино урлагийн шилдгүүд маргааш тодорно
2016-06-02

Монголын Үндэсний кино урлагийн академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам маргааш “Их тэнгэр” цогцолборт болно. Энэ жилийн наадамд нийтдээ 19 уран сайхны кино, 3 баримтат болон богино хэмжээний 5 кино өрсөлдөж байгаа аж.

 

 

Тухайлбал, "Үргээлэг-2”, (10 номинацид) “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ” (15 номинацид), "Ахлах сургууль", "Босуул", "Замбуулан дуусах болоогүй", “Зангараг”, "Зургаа дахь хүсэл", “Lovers” (5 номинацид), "Муу нүүрт", "Нэг өдрийн дайсан", “Өнөр бүл өнөө үед”, “Өртөө, “Содура” (15 номинацид), "Тайга", "Тоглож болохгүй нас" (6 номинацид), "Төмөр нар", "Тэр жилийн тэр өдөр", “Элэг нэгтэн”, "Эр хүн болгож өгөөч" гэсэн нийт 19 бүрэн хэмжээний кино өрсөлдөж байна.

 

Богино хэмжээний кино төрөлд "Эргэж ирсэн нь", "Ертөнцийн өнгө", "Морин хуур", "Бэлэг" гэсэн бүтээлүүд нэр дэвшжээ. Түүнчлэн

 

“Шилдэг найруулагч” номинацид:

 

    У.Уранчимэг -  “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

    Ж.Сэнгэдорж -  “Босуул”, “Lovers” уран сайхны киногоор

    Ш.Доржсүрэн – “Элэг нэгтэн” уран сайхны киногоор

    С.Баттулга – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

    Б.Жаргалсайхан – “Содура” уран сайхны киногоор

    Ө.Алтансэрээ – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

    Г.Эрдэнэбилэг – “Үргээлэг II” уран сайхны киногоор

    Б.Тулгаа – “6 дахь хүсэл” уран сайхны киногоор

    Э.Оргил – “Муу нүүрт” уран сайхны киногоор

    А.Батбаатар “Зангараг” уран сайхны киногоор 

 

 “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид:

 

    Д.Баттөмөр – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны Гармаагийн дүрээр

    П.Цэрэндагва, Б.Шинэбаяр – “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны гол дүрээр

    Н.Төмөрбат – “Тайга” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Нямдаваа – “Тоглож болохгүй нас” уран сайхны киноны гол дүрээр

    Ж.Баясгалан – “Үргээлэг II” уран сайхны киноны гол дүрээр

    О.Амгаланбаатар – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

    А.Баттүшиг – “Босуул” уран сайхны киноны гол дүрээр

    П.Баттөр – “Зангараг” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр

 

“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид:

 

    Д.Гэрэлмаа – “Lovers” уран сайхны киноны гол дүрээр

    О.Долгор – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр

    Ч.Очгэрэл – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Уянга – “6 дахь хүсэл” уран сайхны киноны гол дүрээр

    М.Тэргэл – “Элэг нэгтэн” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Батсумъяа – “Тэр  жилийн тэр өдөр” уран сайхны кино гол дүрээр

 

“Шилдэг зураглаач” номинацид:

 

Д.Ангараг - “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

Г.Цэдэнчимэд – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

Б.Баатар – “Үргээлэг II” уран сайхны киногоор

Э. Нэргүй – “Lovers” уран сайхны киногоор

Д.Цэрэнчимэд – “Содура” уран сайхны киногоор

Б.Тулгаа – “6 дах хүсэл” уран сайхны киногоор

А.Энхгэрэл – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

О.Энхбаяр – “Тайга” уран сайхны киногоор

Г.Ариунболд, Г.Нямдорж – “Муу нүүрт” уран сайхны киногоор

Б.Баатар – “Зангараг уран сайхны киногоор тус тус нэр дэвшжээ.

 

Кино урлагийн академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 3-ны  17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин