Цагдаагийн албан хаагчдад гэр олголоо
2016-06-02

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн ахмад ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд гэр олгох ёслолын үйл ажиллагааг ЦЕГ-ын Авто баазад зохион байгуулав.

 

 

Энэ үйл ажиллагаанд ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр, НХЖХАлбаны Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго, УБХЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Цагдаагийн ахмадын холбооны дарга Ц.Гаравсүрэн, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эверт, Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцов.

 

 

Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас 4 ханатай гэр 3, 5 ханатай гэр 3, нийт 6 гэрийг, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 5 ханатай 2 ширхэг гэр нийт 8 гэрийг хүлээлгэх өгөх ажлын хүрээнд ахмад ажилтан Ц.Бухаагийн гэрт ОНЦХАТөвийн Сүлд чуулгын дуучин, морин хуурч нар гэрийн жавар үргээн ая дуу өргөсөн юм. 


Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс олгосон 2 гэрийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахмад ажилтан Л.Цэрмаа, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахмад ажилтан Л.Ганбаатар нарт олголоо.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
neg ail cj gelee oroh orontoi bolno gedeg sain hereg
2016-06-02