Тэйлор Свифт салжээ
2016-06-02

Кантри дуучин Тэйлор Свифт найз залуу, хөгжимчин Калвин Харрисээс салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос ийнхүү 15 сар хамтран амьдарсаны эцэст салцгааж байна. Уг мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч баталсан бөгөөд “People” сэтгүүлд “Үнэн. Тэйлор сэтгэлээр унасан байгаа. Салалтын шалтгаан нууц” гэж ярьжээ.

 

Харрис өнгөрсөн амралтын өдөр аялан тоглолтоо тараад явж байхдаа осолд орсон юм. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө эмнэлгээс гарсан гэнэ. Энэ талаар түүний менежер “Харрисийн биеийн байдал хэвийн байгаа” гэсэн байна.

 

Салалтын мэдээний дараа Тэйлор инстаграмдаа Харристэй авахуулсан зургуудаа устгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hutsalgv zvgeer naad medeegee unsh.
2016-06-02
oogii:
1jil 3 sar
2016-06-02
oogii:
1.3 sar geech
2016-06-02
Зочин:
15 сар, 5 долоо хоног нтр гээд гадаад хэллэгээсээ зайлсхийгээчээ. Хэзээ монголчууд тэгэж ярьдаг байсан юм. Оронд нь, жил, сараар нь ойролцоолуулж хэлээч. 15 сар гэдэг чинь жил 3 сар гээд хэлчихэд монгол хүнд илүү ойр бууж байгаа биз дээ?
2016-06-02