АНУ-д зикагийн халдвартай охин мэндэлжээ
2016-06-02

АНУ-ын Нью Жерси хотноо шумуулаас хүнд халддаг зика вирусын халдвартай хүүхэд мэндэлсэн талаар Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Халдвартай хүүхдийн хүйс нь охин гэнэ.

 

Уг вирусын халдвартай хүүхдүүдийн толгой жижигхэн байдаг юм. “Охины толгойны хэмжээ халдвартай хүүхдүүдийн адилаар жижигхэн байна” хэмээн “Hackensack” их сургуулийн захирал мэдэгдсэн байна.

 

Тэрбээр “Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Эх хүүхдээ халдвартай мэндэлсэн гэдгийг сонсоод шоконд орсон. Одоогоор эх сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаа”  гэж хэлжээ.  Эх жирэмсэн байхдаа Гондурас улсад гэр бүлийнхээ хамтаар зорчоод ирсэн гэнэ.  “Саяхан Хавайд зикагийн халдвартай эхээс хүүхэд мэндэлсэн юм. Халдварын улмаас хүүхдийн толгой жижгэрсэн байсан” хэмээн албаны хүн мэдээлжээ.

 

АНУ-ын эрх баригчид халдвартай хүүхэд мэндлэхээс ур,дчилан сэргийлэн жирэмсэн эхчүүдийг ирэх наймдугаар сард болох Реогийн зуны олимпийг үзэх болон зика бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг анхааруулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин