Унадаг дугуйн аян маргааш эхэлнэ
2016-06-02

Унадаг дугуйн ашиглалт, хэрэглээтэй холбоотой ‎эрх зүй, д‎эд бүтэц, санхүү, з‎ээлийн нөхцөл бий болгох, хүр‎ээлэн буй орчинд ээлтэй ‎унадаг дугуйг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, Спортын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” ТББ-ууд хамтран ажиллахаар өнгөрсөн сарын 30-ны өдөр Зам, тээврийн сайд М.Зоригт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

 

 

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд маргаашнаас ирэх сарын 3 хүртэл “Унадаг дугуй ба Эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулах гэж байна.

 

Сарын аяны хүрээнд “Унадаг дугуй ба Эрүүл мэнд” хэлэлцүүлэг 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 09:30 цагаас Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд болох бөгөөд энэ үеэр унадаг дугуйн зам, эрх зүйн орчин зэрэг тулгамдаж буй асуудлууд яригдахаас гадна цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, унадаг дугуйг хөгжүүлэх чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Мөн түүнчлэн 2016 оны 06 сарын 04-ний 16 цагаас “Унадаг дугуйтай Улаанбаатар парад” Чингисийн талбайд зохион байгуулагдах бөгөөд иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин