“Чингис хаан” дуурийг шинэчлэн тоглоно
2016-06-03

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын "Чингис хаан" түүхэн дуурийг тоглох гэж байна. Тус дуурийг Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Найдандоржын шинэчилсэн найруулгаар олны хүртээл болгох ажээ.

 

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй эл дуурийг анх 2003 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглож байсан билээ. Харин энэ удаа Их монгол улсыг байгуулсны 810 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр "Чингис хаан" дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

 

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд түүхэн дуурьт Их эзэн Чингис хааны бага балчир насандаа өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдсон хэцүү бэрхийг өгүүлэх юм. Мөн ухаант эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол улсаа сэргээн мандуулж, их Монгол улс тулгар төрийг байгуулсан, 1171 оноос Монгол улсын хаанд өргөмжлөгдөж, 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, тэмцэл тулалдааныг харуулах юм.

 

Гол дүрүүд:

  • Тэмүүжин (баритон) – Э.Бумхүү СТА
  • Өүлэн эх (меццо-сопрано)- М.Дариймаа СТА
  • Бөртэ үжин (сопрано)- Ш.Наранчимэг СТА
  • Жамуха (тенор)- М.Даваадорж
  • Ван хан (бас)- Ж.Бямбажав СТА
  • Хасар (тенор)- Ч.Түмэндэмбэрэл СТА
  • Хуагчин (меццо-сопрано) –Ж.Энхмаа
  • Хирэлтуг (баритон) –А.Сайнбаяр СТА
  • Сорхан шар (бас-баритон)-Б.Алтанхуяг СТА
  • Билгүтэй (баритон)- Б.Шинэбаяр
  • Боорчи (бас)- С.Бат-Эрдэнэ
  • Сохатай (меццо-сопрано) –Ц.Цэрэнчунт
  • Орбай (сопрано)- Б.Одонзаяа
  • Хадаан (сопрано)- Б.Энхнаран нар болон тус театрын найрал дуучид, балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөх нь ээ.

 

“Чингис хаан” дуурийг энэ сарын 4,5-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин