Леонарда Де Каприо: Би таалагдсан бүсгүйтэйгээ болзож чадна
2016-06-03

Холливуудын нэрт жүжигчин Леонарда Де Каприогийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Олон мянган кино сонирхогчид таныг “Оскар”-ын эзэн болоосой хэмээн залбирч бас хүлээсэн. Фэнүүдийн тань залбирал мөн таны ур чадварын ачаар та “Оскар”-ын эзэн болсон. Та “Оскар”-т зургаан удаа нэр дэвшиж байж ялалт байгуулсан. “Оскар”ын эзэн болохыг хүсдэг байсан уу?

 

-Үгүй гэвэл худлаа зүйл болох байх. “Титаник”-ийн Жекийн дүрээр “Оскар”-ын эзэн болохыг хүсч байсан ч хараахан шагналын эзэн болж чадаагүй. Гэхдээ би сэтгэлээр унахгүйгээр уран бүтээлдээ тоглосоор ирсэн. Миний киног үздэг олон мянган үзэгчдийн өмнөөс би энэхүү шагналын эзэн болсон.

 

-Хүссэн хүлээсэн шагналаа өөрийн болгосон. Таны ур чадварыг үзэгчид “Оскар”-ын арван шагнал ч хүртэх чадвартай гэдэг. Санал нэгдэж байна уу?

 

-Миний дутагдал бол алдаа гаргах. Би олон зүйл дээр алдаа гаргаж байсан Мэдэхгүй юм хүмүүсийн бодол заримдаа намайг бухимдуулдаг. Дуртай уран бүтээлчээ өөрсдийн хүслээр байлгах гэсэн бодлууд намайг тавгүйтүүлдэг.

 

-“Амилсөн чөтгөр” киногоор та “Оскар” хүртсэн. Энэ шагналыг хүртээд таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

 

-Бүхэлдээ.

 

-Жоохон дэлгэрэнгүй яриач?

 

-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ “Оскар” хүртсэний дараа миний амьдрал бага зэрэг өөрчлөгдсөн. Би илүү алдартай болсон.

 

-Та энэ шагналын эзэн болохоосоо ч өмнө алдартай байсан?

 

-Тийм гэж үү. /инээв/

 

-Та бол холливуудын гоонь эрчүүдийн нэг. Жүжигчин Жорж Клуни шиг 50 гарсан хойноо эхнэр авах юм уу. Яагаад таны хувийн амьдрал тийм тааварлашгүй юм бэ?

 

-Би Клунигийн замналыг үргэлжүүлэх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Би бурханд итгэдэг. Бурхан надад хэн нэгнийг бэлгэлэх байх. Тэр хүртэл би өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна.

 

 

-Хүүхдийн тухай боддог уу?

 

-Заримдаа.

 

-Эдгээр бодол дунд аав болох бодол багтсан уу?

 

-Бүх зүйл дэс дараатай байх ёстой. Эхнэртэй болчихоод хүүхдийн талаар бодох нь зөв.

 

-Таныг хаана ч байсан бүсгүйчүүд тойрон хүрээлдэг. Эмэгтэй хүнгүйгээр амьдралыг төсөөлж чадах уу. Бүсгүйчүүд таныг залхаадаг уу?

 

-Би бүсгүйчүүдийг хүндэлдэг бас хайрладаг. Гоо үзэсгэлэн гэх зүйл байхгүй болбол энэ дэлхий хэтэрхий уйтгартай бас хар болно. Эмэгтэйчүүдийн ачаар энэ нар илүү тод гэрэлттэдэг байх.

 

-Ийм эерэг бодолтой мөртлөө яагаад эхнэр авдаггүй юм бэ?

 

-Хариулахад тун бэрх асуулт юм. Анх удаа л би асуултаас бултаж үзэж байна.

 

-Таныг сүүлийн үед дуучин Рианна, модель Лаурен Хюттер, жүжигчин Эмила Кларк нартай холбох юм. Энэ тухай?

 

-Тэд сайхан бүсгүйчүүд. Эдгээр бүсгүйчүүд надад нааштай хариу өгвөл би тэднийг болзоонд урихаас буцахгүй.

 

-Та таалагдсан бүсгүйгээ өөрийн болгож чадах уу?

 

-Би таалагдсан бүсгүйтэйгээ болзож чадна. Эн бардамнал биш шүү.

 

-Хэрвээ нөхөртэй байвал?

 

-Би ганц бүсгүйчүүдтэй холбоо тогтоодог.

 

-Нэг сонирхолтой асуулт асуухыг хүсч байна. Та алтан хүнээ хаана хадгалж байна?

 

-Гэртээ. Алтан хүнээ би номын сандаа тавьсан. Өглөөний нар алтан хүн дээр минь тусахад өрөө бүхэлдээ алтан шаргал өнгөөр дүүрдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
suulchiin hariult ih zugeer hariult bn
2016-06-06
Harchu:
Kaprio Chi neg tus bolooch ho,minii 4 Jil erguuled diilrhgyi bgaa huuhnig mine erguulj ogch, Bi harj hardaj uzmeer bnooo kkk
2016-06-04
gb.jo:
дэмжиж байна.
2016-06-03