Бэлгийн замаар зикагийн халдвар авчээ
2016-06-03

 

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Тус улсын Эрүүл мэндийн яам "43 настай эрэгтэй зикагийн халдвар авсан нь шинжилгээний явцад тогтоогдсон. Тэрбээр шумуулаас уг вирусын халдварыг аваагүй. Харин бэлгийн замаар зикагийн халдвар авсан байна" гэж мэдэгджээ.

 

Эрэгтэй өнгөрсөн гуравдугаар сард халдвартын голомт буюу Бразил улсад жуучлалаар очсон байна. Тэрбээр гэртээ ирэх үедээ өндөр халуурч, нүд нь улайж хавджээ. Анхан шатны шинжилгээгээр зикагийн халдвар авсан нь тогтоогдсон аж. 

 

АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард уг вирус бэлгийн замаар халдсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Z.Enhbold gej yagaad ch yum bodogdlo he he sonin yum bodogdoh yu.
2016-06-06
Зочин:
brazilchuud hun am n udahgui tsuuruh n dee
2016-06-06