Улаанбаатар
З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцав
2016-6-3

Япон Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.03/ “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

“Монгол Улс нүүрс болон төмрийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох орны нэг юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ нүүрс хийжүүлэх технологийн талаар ярилцсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та бүхэнд нүүрс хийжүүлж пропилен гарган авах процессыг үзүүлэх болно” хэмээн Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд захирал Х.Андо хэллээ.

 

 

Үүний дараа “Мицү Кимикал” үйлдвэрийн захирал Ц.Ийда төлөөлөгчдөд үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийсэн юм. Тус үйлдвэр нь олон химийн үйлдвэрүүдээс нэгдэн 1997 онд байгуулагджээ. Нийт 14364 ажиллагсадтай бөгөөд 143 салбар компанийнх нь нэг нь “Прайм Полимер” юм байна. Тус компани пропилен үйлдвэрлэлээр Япондоо нэгт бичигддэг байна.

 

2005 онд байгуулагдсан “Прайм Полимер” компани 705 ажиллагсадтай бөгөөд жилдээ 1.170.000 тонн полипропилен /Polypropylene PP/, 600.000 тонн полиэтилен /Polyethylene PE/ үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Жилдээ 300 гаруй тэрбум иений борлуулалт хийдэг гэв.

 

Полипропилен (PP) нь 1962 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтэрсэн хөнгөн, бөх бат, дулааныг болон химийн бодисыг тэсвэрлэх чадалтай, өнгө сайн ойлгодог синтетик резин бөгөөд машины эд анги болон хуванцар эдлэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагдаж байна. Энэхүү материалын Япон Улсын жилийн хэрэгцээ 2.5 сая тонн байдаг талаар захирал Ц.Ийда танилцуулгадаа дурдсан.

 

 

 

Дараа нь Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж Япон Улсын нефьт, химийн үйлдвэртэй туршлага солилцох, түүхий эд, нүүрсний зах зээлийн талаар болон хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.

 

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-06-04