Мухаммед Алигийн сүүлчийн зураг
2016-06-05

 

Олимпийн аварга, мэргэжлийн боксын үнэмлэхүй жингийн дэлхийн аварга Мухаммед Али өчигдөр 74 насандаа таалал төгссөн. 

 

Тэрээр эмнэлэгт хүргэгдээд 30 минутын дараагаас түний байдал эрс муудаж, сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн аж.

 

Тэгвэл өнөөдөр тамирчны охидууд болох Лайла болон Хана нар инстаграмдаа аавынхаа хамгийн сүүлд авахуулсан  гэрэл зургийг нийтэлсэн талаар "TMZ" сайт мэдээллээ. 

 

Охид аавыгаа Аризона мужийн Феникс хотын эмнэлэгт хүргэгдэн ирэх үед хамтдаа зургаа авахуулжээ. Зураг авахуулах үед тамирчин унтаж байсан байна. Харин интернэт хэрэглэгчид уг зурган дээр Алиг нас барсан байсан хэмээн бичих болсон байна. Энэ талаар Хана инстаграмдаа "Аав минь зүгээр л унтаж байсан" хэмээжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Настан:
Иргэн та дооглохчоо аядахаа больж үз. Энэ хүн дэлхийд данстай хүн хорвоогийн жамаар бурханы оронд заларсан байна.
2016-06-06
Зочин:
Za daa manai 76 mulguu iim bolokhoo medeesee khezee neg tsagt ard tumen l ta nart tusalan daa ur khuukhed khani ijil chini shijigleed oirtokhgui bsikh daa ym mani bad mi khum
2016-06-06
Иргэн:
Уулыг цас, эрийг нас дарж, цаст уулын барс шоргоолжинд баригдах гэдэг энэ дээ, хөөрхий. Хүүхэд нохойн доог болох ч гэдэг бас...
2016-06-05
Зочин:
RIP
2016-06-05
solongo:
Agu bokschin tudiigui uls tur enh taivan aris ungni uzliin esreg tsogtoi temtsegch baila Mongols ahin turuurei
2016-06-05