Улаанбаатарыг утасгүй интернетжүүлэх төслийн нээлт болно
2016-06-06

09:00 цагт 21 аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт анх удаа зохион байгуулж байна. Сургалт Багш хөгжлийн ордонд эхэлнэ.


09.00 цагт НМХГ-ын Төв лаборатори дээр кремт гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалт болно.


09.00 цагт  "Соёлын төвийн удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн"-ий нээлт ДБЭТ-ын тайзнаа болно.


11:00 цагт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас Монголын Үндэсний музейд “Мини кино театр” хүлээлгэж өгнө.


11.00 цагт нэгдүгээр эмнэлэгт Монголд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийхэд тусалсан эмч нар цаашдын дараагийн шатны ажлаа ярилцана.


11:00 цагт Хойд зуслан чиглэлийн замыг байнгын ашиглалтад хүлээн авах юм байна. Энэхүү ёслолын ажиллагаа Жигжидийн уулзвар дээр болно.


12.00 цаг Улстөрчдийн “Хар Жагсаалт”-ыг МЗХ-ны 209 тоотод зарлана.


14:00 цагт Чингисийн талбай дээр Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. 


 

Shuud.mn
Сонин хачин