Атганд үлдсэн эрдэнэ “шагнал”-гүй үлдэв
2016-06-06

Энэ сарын 4-нд Монголын үндэсний кино урлагийн академиас 2015 оны кино урлагийн шилдгүүдийг тодруулав. Тус наадамд  “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны бүтээлчид “Шилдэг зохиолч”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг зураач”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг кино” зэрэг 15 номинацид авьяасаа сойж, нэр дэвшээд байв. Үүнээс МУАЖ П.Цэрэндагва “Шилдэг эрэгтэй гол дүр” болж, У.Уранчимэг Академич Х.Дамдины нэрэмжит шагналыг хүртлээ. Гэсэн ч тус киноны уран бүтээлчид шагналдаа сэтгэл дундуур байгаа бололтой.

 

 

“Хувьсал” продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа “АКАДЕМИ АВАРДС”. Сүржин нэртэй, даржин наадам. Булхай ихтэй нөхдийн тоглоом. Энэ жилийн авардст манай продакшн "Атганд үлдсэн эрдэнэ " бүтээлээ сойсон билээ. Кино урлагийн төлөө зүтгэж, хүч хөлсөө урсган, оюун тархиа шавхан ажилладаг уран бүтээлчдийн амнаас энэ наадмын эргэн тойрон дахь хов жив , холион бантанг бишгүй л сонсож байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Өчигдрийн үйл ажиллагаа нь энэ наадам нь үнэхээр явуургүй булхай байдаг гэдэг нь илт боллоо. Манай бүтээлийн хувьд үнэхээр будилаан орсон ч хийснээрээ бут цохиод гарч ирж чадна хэмээн зургийн найруулагч Д.Ангараг, эмэгтэй гол дүрийн жүжигчин А.Ганчимэг, ерөнхий зураач Khurlee Tsogt нартаа маш их итгэж байлаа. Бид ч гэлтгүй үзэгчид уран бүтээлчид бүгд А.Ганчимэгийг авна гэж хүлээж итгэж байсан. Энэ нь ч олон зүйл дээр харагдсан. Ганух Тайвангийн дүрийн төлөө шаналж, өвдөж, тарчилж байсан. Эрэгтэй дүрд тоглох учраас ээж байхаа ч умартан ажилласан. Нөр их хугацаанд тун их хөлс хүч, сэтгэл зүрхээ зарцуулан ажилласан. А.Ганчимэг залуу уран бүтээлчдийнхээ дунд шилдэг нь байж үнэхээр чадсан” хэмээн бичжээ.

 

 

Үнэхээр кино урлагийн шилдгийг шалгаруулдаг эл наадам булхай ихтэй нөхдийн тоглоом байв уу.

 

 “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэг зохиолыг нь бичиж найруулсан “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн. Америкийн “Mongus pictures”, “Efilm” кино компанитай хамтарч ажилласан. Хамтарч ажиллахад зураглаач Д.Ангараг хувь нэмэр оруулсан. Манайд ашиглаад байгаа “Moving roinig” төхөөрөмжөөс арай өөр М15 техникийг ашиглаж зураг авалтаа хийсэн. Өнгө, дуу шүүлтийг АНУ-д очиж хийсэн зэргээс санхүүгийн хувьд гар татаагүй, бас ч үгүй нөр их хөдөлмөр гаргаж ажилласан нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байв. Харин Монголын үндэсний кино урлагийн академи зураглаач Д.Ангарагт муу дүн тавив бололтой. Учир юу вэ. Хөдөөгийн  ахуйд байгалийн гэрэл ашиглан зураг авах амар. Харин сэрдхийм хүйтэн мэдрэмж төрөхүйц, адармаатай, айдас, түгшүүртэй орчинг мэдрүүлэхүйц зураг авах хэцүү байж болох юм. Тийм ч учраас “Үргээлэг II” уран сайхны киноны ерөнхий зураглаач Э.Нэргүй “Шилдэг зураглаач”-аар шалгарсан болов уу. Энэ шүүлтийг үнэнд тооцоё.

 

Тэгвэл киноны гол санаа юу байлаа

 

“Атганд үлдсэн эрдэнэ”-ийг хайр сэтгэл, үзэн ядалт, хардалт, ашиг хонжоо, өгөө, аваа, үхэл. Ер нь юм бүхнийг өгүүлэх өнөө цагийн кинонуудтай харьцуулахааргүй баялаг өгүүлэмжтэй кино болсон тухай кино шүүмжлэгчид хэлж байсан. Энгийн үзэгч надад ч олон зууны турш эмэгтэйчүүд нийгмийн бурангуй тогтолцоо, ёс заншил, эрчүүдийн давамгайллын золиос болж, элдэв төрлийн хүчирхийллийн хохирогч болсоор ирсэн санааг барьж авч, нийгмийн, хүн төрөлхтөний эмзэг сэдэв болох хүйс, бэлгийн чиг хандлагын тухай асуудлыг хөндсөн нь, чухаг санагдсан. Тэгвэл шилдгээр шалгарсан “Содура” уран сайхны киноны хэлэх гэсэн санаа, хөндсөн сэдэв юу байлаа.

 

“Содура” бол цаатан ахуйд үйл явдал өрнөх туульсын, драм кино. Кино зохиолын хувьд цаатан ахуй соёлыг таниулах гэхээс илүүтэй цаатан ахуйд киноны үйл явдлыг өрнүүлж, ээдрүүлэх замаар үзэгчдийн сонирхлыг татах зорилго түлхүү байв. Тэгэхээр “Содура” кино агуулгын хувьд цаатнуудын тухай бус цаатан ахуйд өрнөх хайрын түүх гэж болно. Киноны зураг авалт Хөвсгөл аймгийн Цагаан-нуур суманд явагджээ. Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль дөрвөн улирал дамнан дэлгэцнээ хөврөх нь үнэхээр сайхан. Мөн киноны зураач, хувцас хэрэглэл, нүүр хувиргалт зэрэг сайн байсныг дурдах хэрэгтэй. Бас байгалийн үзэсгэлэнт газруудыг ончтой сонгосон. Хадан хясаан дээрх амь дүйсэн хэсэг, цаатны нүүдэл зэрэг чамгүй бэрх зураг авалтуудыг техникийн ололтууд ашиглан дориун шийдсэн нь энгийн үзэгчийн нүднээ ч ил байсан. Ингээд харахаар энэ шүүлт ч шударга юм.

 

Тэгвэл гол дүрийн жүжигчин...

 

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд байдаг л нэг хайрын түүхийг хөдөөгийн ахуйд буулгасан ч Б.Шинэбаяр, А.Ганчимэг нарын энгийн, үнэн тоглолт монголын сүүл үеийн кино урлаг дахь хэт хэтрүүлэгтэй, драмлаг жүжиглэлтийн хэнээнээс ангид байсанд кино шүүмжлэгчид талархаж байсан. Гэсэн ч “Шилдэг эмэгтэй гол дүр”-д нэр дэвшээд байсан СТА А.Ганчимэг шагнал хүртсэнгүй. Залуу хүний эр нь мохож, дахиад тийм зориг, золиос гаргасан дүрд тоглохоо болих вий дээ. Ингээд хэлэхээр шилдгээр шалгарсан жүжигчин Д.Гэрэлмааг үгүйсгэсэн болчих нь. Тэр ч гэсэн золиос гаргасан. Камерын өмнө нүцгэлж, дур зоргоороо аашлана гэдэг амар биш.  Ингэхээр буруу шүүсэн, “Lovers”-ын уран бүтээлчид луйвардсан гэвэл бас ч худлаа юм.

 

“Атганд үлдсэн эрдэнэ" өргөн сэдэвтэй даацтай, далайцтай бүтээл. “Содура”, “Lovers” ч цаг үеэ олсон чамбай бүтээл болсон гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр Академийн дээд шагнал эзнээ олоогүй биш олсон бололтой.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Usee husuulhar shagnal avah yostoi ymu hashain.usee husuulad ergtei durd togolson gedgeere l sonirhol tatsn bolhoos avah ymgui l kino bolson shde.zuraglch bol ok.zohiol bol mya mya
2016-06-08
Зочин:
ХАХА би мэргэжлийн хүн чамд байгалийн гэрэлд зураг авах амархан гэж ямар чөтгөр нь шивнээ вээ Анлиг бол авна л гэж бодсон тэр ловерсыг үзээрэй зураглаачийн хувьд хамгн энгийн алдаа их гаргасан эвлүүлэг бол бүр авах юм байхгүй средныйд 4 байсан алим общийдоо 5 болох жишээнтй хахаха ганчимэгн хувьд бол яалтачгүй авах байсан энэ бол луйвар илт байсан үзээгүй байж байгаад ловерсг юнивешнээс өчигдөр үзсийн үзээгүй нь үзээрэй хөөрхий праймд театраас олоогүй мөнгийг нь бүгдээрээ юни гээс нь олж өгцгөөе л дөө хахахаха мэргэжлийн ярь л даа тэгшээ хахаха байгалийн гэрэлд зураг авах амархан гэдгийг нь уншихаар л инээд хүрээд байхын хөөрхөөн хөөрхөн хөөрхөн байнаа тэгшээ хахаха
2016-06-07
Зочин:
Тэгшсүрээн ТЭНЭГТ...Цагаандаа гарсан захиалгын нийтлэл ...Яарч сандраад учир зүйн алдаатай ,хэн хэн ямар номинацаар авсаныг ч уншиж судлаж мэдээгүй байж сэтгүүлч нарын нэр хүндийг унагаасан тахир дутуу, ул үндэсгүй , захиалгын худал хуурмаг зүйл бичихээ боль доо...Наадах чинь газар авахгүй...Цаад захиалсан хүн дээ хэл... ТҮМЭН мэднэ...Битгий сандар ,Битгий ай...Өөрөө яарж бичиж байгаад ЗУРАГЛААЧ ийн номинаци хэн ямар киногоор авсаныг андуурчиж... Битгий чичир ...АНХААРЛАА сайн төвлөрүүлж ажлаа хийж бай!!!Чамд өөрт чинь хэрэгтэй... АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
2016-06-07
ganzorig:
tiim ch goy kino bish bsn
2016-06-07
Лхамжав Санжаа:
Энэ иймэрхүү будлиан ганцхан кинонд биш нийгмийн бүхсалбарыг хамарсан нийтлэг үзэгдэл болсон Дан залуусын хийморлиг урам зоригоор бүтээсэн нийгэмд одоо ч оршсоор байгаа зүйлийг харуулсанаар нөгөө талаар мэрэгжлын бус жүжигчин хүн найруулсан ч гэсэн манай зарим хүмүүсийн хийсэн кинорхуу бүтээлээс хамаагүй илүү болсон юм Манай Манголын нэг зүйр үг ..... Урмыг нь хугалахаас ууцыг нь хугал .,,,,,, Магадгүй энэ удаа Ганчимэгт авах шагналыг нь өгсөн бол алдарт Цэвээнжав гуай мэт ахиадын залгамж гарах чюм бил үү Манай хан ч урам тэмүүлэл ур чадварыг дарж доош нь хийхд дадлагатай улсдаа
2016-06-06
Зочин:
Эзнээ олсон зөв шагнал байсан.тэр ганчимэг юун шагналд дуртай юм.тэр дайны жүжигчин бүсгүйчүүд зөндөө л байгаа.би би гэж орилохгүй л байгаа болохоос.гэрэлмаа зоригтой сайн байсан
2016-06-06
Юм нэгээр дуусахгүй:
Наадам нэгээр дуусах биш дээ. Хэн нэг нь авч л таарна. Тэгэхээр олон сайн бүтээл өрсөлдсөнөөс аваагүй л биз. Яахав дээ. Шагнал гэдэг юм бүхний баталгаа биш. Улам сайхан дүрүүдийг бүтээж илүү ихийг хийх хүсэл мөрөөдөл дүүрэн байх хэрэгтэй. Алдаа оноо, бодит бус хүлээлтээсээ салж өөрсдийгөө улам хурцлахыг хүсье.
2016-06-06
Зочин:
Бөөрөнхийлж бөөрөнхийлж байгаад дууслаа
2016-06-06
зочин:
Ганчимэг мундаг жүжигчин. Нүхэнд хоридогийг эс тооцвол сайхан кино болсон. шилдэг дүрийн шагнал аваагүй юм уу үгүй байлгүй дээ
2016-06-06
Зочин:
энэ нийтлэлийг бичсэн Г.Тэгшсүрэн гэгч яасан бөөрөнхий төвийг сахисан нөхөр вэ ийм хачин юм бичээд байхдаа яадгийн
2016-06-06