Шүдний өвдөлтийг түргэн намдаах аргаас
2016-06-06

Шүдний өвдөлтийг хурдан хугацаанд намдаах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Өвдөж буй шүдээрээ цэвэрхэн даавуу зуух хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 30 минут. Та хугацаагаа дууссаны дараа даавуугаа амнаасаа гаргаж, хогийн саванд хийгээрэй. Энэ арга шүдний өвдөлтийг намдаадаг байна. Цэвэрхэн даавуу шүдэнд наалдсан хортой биетүүдийг өөртөө шингээдэг аж.

 

Зөвлөгөө №2

 

 

Хэрэглэсэн байхуу цайг амандаа 5-10 минут байлга. Энэ арга шүдний өвдөлтийг намдаадаг байна.

 

Зөвлөгөө №3

 

 

Бага зэргийн бүлээн усанд давс хийгээд сайтар хутга. Дараа нь амаа зайлахад шүдний өвдөлт намддаг.

 

Зөвлөгөө №4

 

 

Шүд тань олон цаг өвдсөн бол заавал хүйтэн жингээр жин тавьж, хавдрыг нь буулгаарай. Энэ арга шүдийг тань эмчлэх үеэр таны шүдийг өвтгөхгүй.

 

Зөвлөгөө №5

 

 

Шүд өвдсөн үед дэрээ өндөрсгөх хэрэгтэй. Намхан дэр шүдийг хөөлгөж, хавдаах эрсдэлтэй.

 

Зөвлөгөө №6

 

 

Шүд өвдсөн үед соруул ашиглах нь хориотой.

 

Зөвлөгөө №7

 

 

Мөн тамхи болон согтууруулах ундаа хориотой. Шүдээ авахуулахаасаа өмнө эдгээр зүйлсийг хэрэглэвэл өвчин намдаагч үйлчилдэггүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Yooy
2023-02-18
Баярлалаа. Маш хэрэгтэй арга байна
2021-01-07
bayrlla mash ur duntei arga bn?
2020-12-11