Жуулчдын автобус руу гал нээжээ
2016-06-06

 

Францын Дром мужид зэвсэгт этгээд жуулчдын автобус руу буудсан хэрэг өчигдөр 21.00 цагийн орчимд гарсан талаар “www.independent.co.uk” мэдээллээ.

 

Халдлагын үеэр зургаан жуулчин гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шархтсан жуулчдын дунд 12 настай хүү байгаа хэмээн албаны хүн мэдэгджээ. Автобусанд 75 хүн зорчиж явсан гэнэ.

 

Дром мужийн Цагдаагийн газар “Автобусанд Чехийн иргэд зорчиж явсан. Тэд Испаниас гэр рүү харьж явсан. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй. Жуулчид руу гал нээсэн этгээдийг эрэн сурвалжилж, хяналтын камеруудыг шалгаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Дорм мужийн хурдны замуудад тусгайгийнхан замын цагдаагийн ажилчдын хамтаар эргүүлд гарч, иргэдийг хамгаалах болжээ. Ерөнхийлөгч Франсуа Олланд энгийн иргэд рүү буудсан этгээдийг нэн даруй барьж, хамгаалалтаа нэмэгдүүлэхийг үүрэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин