Казахстанд халдлага гарчээ
2016-06-06

Казахстаны Актобе хотноо өчигдөр 14.30 цагийн орчимд зэвсэглэсэн этгээдүүд цэргийн анги болон зэвсгийн дэлгүүр рүү халдсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. “Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд халдлагад оролцсон дөрвөн этгээдийг устгаж, долоог нь баривчилсан” талаар тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Алмас Садубаев мэдээлсэн байна.

 

Гэмт этгээдүүд эхлээд “Pallada” гэх зэвсгийн дэлгүүр рүү халдаж, худалдагч болон хамгаалалтын ажилтныг буудан хороож, өөрсдийгөө зэвсэглэжээ. Оршин суугчид дэлгүүрт буун дуун гарсан талаар цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Цагдаагийнхан дэлгүүрийн ойр орчмыг хяналтадаа авах үед харилцан буудалцаан болж, гурван цагдаагийн ажилтан гэмтжээ. Буудалцааны үеэр өөр этгээдүүд “Aktoba” цэргийн анги руу халдаж, автобус барьцаалсан хэрэг гарчээ. “Мэргэн буучид автобус жолоодож байсан гэмт этгээдийг буудан хороож, бусад этгээдийг аюулгүй болгосон” хэмээн Садубаев мэдэгдэв.


Уг халдлагад 16 этгээд оролцжээ. Актобе хотноо болсон цуврал халдлагатай холбогдуулан онц байдал зарлаж, хэргийн газраас зугтаасан зарим этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Засаг тор нь улсаа , газар шороогоо худалдаад баигааг эсэргууцэх санаатаи баисан биз
2016-06-06