Амир Ханы тансаглал
2016-06-06

Амир Хан гэр бүлийн хамтаар

 

Британийн боксын тамирчин Амир Ханы охин Ламайса өчигдөр хоёр нас хүрчээ. Тамирчин эр охиныхоо төрсөн өдрийг тун тансаг тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг баярын арга хэмжээнд зориулан тамирчин эр 100 мянган фунт стерлинг үржээ. Түүний эхнэр Фаряаль Хан охиныхоо төрсөн өдрөөр үлгэрийн баатруудыг амьдруулахыг хүссэн учир их хэмжээний мөнгө хэрэг болсон хэмээн тамирчны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

 

Төрсөн өдөрт 250 гаруй уран бүтээлчид оролцож, зочдыг зугаацуулсан байна. Баярын үеэр тамирчны гэр бүл “HELLO” сэтгүүлд зургаа даруулж, чимжээ.  Амир сэтгүүлд “Би энгийн байхыг хүсээгүй” гэж ярьсан байна.  Харин интернэт хэрэглэгчид болон тамирчны фэнүүд “Амир Хан хэтэрхий тансаглаж байна” хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин