“Хар жагсаалт”-ыг зарлалаа
2016-06-06

Монголын Залуучуудын холбооноос улстөрчдийн Хар жагсаалтыг зарлалаа. Жагсаалтын талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат мэдээлэл хийлээ.

 

Залуучуудын байгууллагын V их хурлаар Монгол төрийн босгыг өндөрсгөе, Монголын төрд хулгайч нарыг дахин шургуулахгүй байхын тулд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилгыг гаргажээ.  Энэ дагуу Залуучуудын холбооноос Хар жагсаалтыг гаргах, зарлах дүрэм журмыг тодорхой болгож, өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ноос эхлэн олон нийтийн санал асуулгыг эхлүүлсэн юм байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн өдрийг сонгож, хар жагсаалт, хар үйл явдлыг нэрлүүлж эхэлжээ.

 

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн гурван үе шаттайгаар Хар жагсаалтыг гаргажээ. 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн улстөрчдийн үйлдсэн хар үйл явдлуудыг эхний ээлжинд нэрлүүлсэн байна. Үүний дараа нэрлэгдсэн үйл явдлуудыг ангилж, ТОП 100 хар үйл явдлыг гаргасан аж. ТОП 100 хар үйл явдлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингисийн талбайд “Гутлын жагсаал” хийхдээ зарласан юм.

 

Энэ 100 хар үйл явдалд оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг Залуучуудын холбооноос уриалж байсан. Нэр дэвшүүлсэн тохиолдолд Хар жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч хар жагсаалтад дурдагдсан бүх хүн сонгуульд нэр дэвшихээр болоод буй юм.

 

Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгүүдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд дахин битгий сонгоорой гэдгийг уриалж байна” гэв.

 

Хар жагсаалтад нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь оруулжээ. Тухайлбал Архангай аймагт нэр дэвшиж буй Г.Тэмүүлэн, Д.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын хүмүүс Хар жагсаалтад орсон байна.

 

Хар жагсаалтын талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Хар жагсаалтад бүх намын төлөөлөл багтсан уу. Эрх баригчдыг оруулахгүй байгаа гэх яриа байсан?

 

-Бүх намын төлөөлөл бий. Биднийг АН-ынхан эсвэл залуучуудын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг оруулахгүй гэх маш их хардлага байсан. Хар жагсаалтыг гаргах ажиллагаа эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл үнэний төлөө явсан.

 

-Жагсаалтыг хэрхэн гаргасан вэ? Энэ үнэхээр шударга жагсаалт болж чадсан уу?

 

-Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа.

 

-Энэ жагсаалт сонгуулийн хуулийг зөрчих үү?

 

Хэрэв сонгуулийн хуулийг зөрчиж байгаа гэж үзвэл тухайн этгээд нь шүүхэд хандаж болно. Монголын Залуучуудын холбоо шүүхэд хариуцагч болоход бэлэн байна.

 

-Цагаан жагсаалтыг хэзээ зарлах вэ?

 

Цагаан жагсаалтыг зургаадугаар сарын 11-нд албан ёсоор зарлана.

 

Хар жагсаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Бид:
Хар жагсаалттыг өөрийн мэдэх хүний нэр орсонд итгэлээ.бие даагч жинхэнэ хулгайч худалч хүмүүсийг хулхиддаг нөхрийг нэрлэжээ.шүүх цагдаа ч ил болгодоггүй хүнийг эд илрүүлснийг харахад энэ залуус шудрага жагсаалт гаргажээ.тиймээс дэмжиж байна.мөнгө биш үнэнийг шүтбэл ирээдүйрэй улстөрч болно гэдгийг эд ойлгох хэмжээний боловсролтой залуус байна бидниыг азийн бар болгоно гээд сонгуульд хичнээн олон удаа сонгогдов оо одоо бид бар биш боол болоод байна.одоо бас хувьцаа авна ч гэх шиг дандаа срнгууль худалдаж жоохон мөнгөөр аваад өөрсдөө гараад тэрбум тэрбумаар идэх юм
2016-06-10
хй хй:
чи эргүү байхаа
2016-06-07
Зочин:
Ter yaria ntr bas l butkui nuhur shig sanagdsan tm bj bas har jagsaalt ntr gd olon yum yariad
2016-06-07
Зочин:
худлаа захиалгаар ажиллахаа боль,№1 хар үйл явдал бол ан-ын үед хийсэн ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН ЯВДАЛ.ЦҮНХ БАРИГЧ ГӨЛӨГ
2016-06-07
Зочин:
Тэнэг юм ямар шалгуураар яаж тогтоосон юм хуний захиалгаар ажиллаад шантаажны юм хийгээд байгаа тэнэг вэ оороо естой хар дансанд орох залуу шуу дээ
2016-06-07
алдаагаа засаарай:
алдаатай юмнууд явж байна шүү эндүүрэл алдаагаа нягтлаж засаарайдаа
2016-06-06
Lkhagvaa:
Uneheer zaluuchuud har bor tsagaan gej hen negniig zuvtguh buruutgah subekt mun uu zaluuchuudiin baiguulaga yumuu shuuh yumuu uur hiih ajil bhgui yumuu heregtei hereggui yumand orj hen negniig shuuhees zaluuchuudiin duu hooloig bodit uneng gargah ni zuv bish uu
2016-06-06
baya:
iim ydruuhan jagsaalt baisan ymuu niigem huleesn dee hench medehgui shine humuus zondoo baih ym ydaj oruulsan shaltgaanaa bicheech
2016-06-06
Зочин:
Алтанхуяг З.Энхболд Фортуун Женко Батхүү Сайханбилэг Гарамгайбаатар нар цагаан уу тэ. Жинхэнэ хогын гар вээ МЗХ-г улс төржүүлэхгүй шүү
2016-06-06
Hutsdag gar yumaa:
Eniig tegeed har jagsaalt geed bgaa yumuu. Estoi bitgii huts l gej heley dee. Uuriig ni pizda duujilj alval taarna
2016-06-06
Ene bas hulduu yumaa:
Ovoo yum boluu gesen hulduu gar yumaa. Ene nuhriin sahaliin avch uguh Ayan urnuuleh uu
2016-06-06
Ene bas hulduu yumaa:
Ovoo yum boluu gesen hulduu gar yumaa. Ene nuhriin sahaliin avch uguh Ayan urnuuleh uu
2016-06-06
Ene bas hulduu yumaa:
Ovoo yum boluu gesen hulduu gar yumaa. Ene nuhriin sahaliin avch uguh Ayan urnuuleh uu
2016-06-06
Зочин:
Улс төр хэзээ ч цэвэр байгаагүй. Чингис хааны үед ч тэр хээл хахууль авилгал бүгд байсан. хамгийн гол нь хэн нийтийн ашиг сонирхол хамгийн сайн туслах вэ гэдэгт л байна. Бүх авилгачдыг устгаад дараа нь ажил ч хийдэггүй авилга ч авдаггүй унтаад л байж байдаг болвол бас л хэцүү. Харин энэ залуучуудын холбооны ерөнхийлөгч маань нэг л залуу харагдахгүй л байна даа. Эсвэл хөгширсөн залуу хүн юм болов уу. Ядахдаа сахлаа хусаад үсээ засуулаад нүүрээ угаагаад сэргэлэн царайтай байвал залуу хүмүүсийг төлөөлж байна гэж харж болох юм. Арай л хөгшин биш үү залуучуудаа.
2016-06-06
Зочин:
Zaluu hyn baij xogshin setgeh yumaa Monhbat. Ygend tani orj harluulsnii hereg bytexgyi boon hyntei ostei bolood xocorch bna. Zaluusiin baiguullaga iim ajil hiih gejdee
2016-06-06
songogch:
TV5-iinSarangerel Said bish saad bsan Udval Bayanzurhiin zasag darga asan Batzorig Muunchin saad shuu bur saad L. Gantomor nar l lav bish shuu
2016-06-06
Зочин:
За энэ ч сүр дуулиантай яригдаж байгаад хэлбэр төдий юм болж дээ. АН-ын хяналтанд доор угаасаа дэвшээд ч гарахгүй хэдэн хүний нэр оруулсан болоод АН-ын дархлааг дэмжсэн жагсаалт болж. АН-ын жинхэнэ том луйварчдыг оруулаагүй юм байна
2016-06-06
Зочин:
Цагаанбаатар, Хатанбаатар зэрэг хүмүүс хар жагсаалтад орохоор чинь хэн ИХ-лд орох болж байна. Шалгуурт орох үндэслэл нь нэг л үнэмшил муутай байна. Өөр муу хүмүүс зөндөө байгаа.
2016-06-06
Зочин:
MONGOL TER CHIGEEREE KHAR JAGSAALT
2016-06-06
Зочин:
ЧИ ХУЦАЛГҮЙ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДАД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭЧ!!!!! ХЭНЭЭС ХЭДЭН ТӨГРӨГ ШАНТААЖИЛЖ ХУСАХ ВЭ ГЭЭЛ ЧИЧРЭЭД БАЙХЫН!!!!!
2016-06-06
SAGAA:
UG NI ZUB ALHAM HIIJ BNA.DEMJIJ BNA.
2016-06-06
Зочин:
Жинхэнэ хулгайч Женко алга
2016-06-06
Kub:
Jagsaaltad orokh khemjeend sudalsan yum bol foto zuragiig ni tavij boloogui yum bolov uu ... zuraggui khumuus ni khar jagsaaltad khamaarakhgui yum bolov uu ...
2016-06-06