Катрин Зета Жонс: Камер асаалттай байхад бүгд жүжиглэнэ
2016-06-06

 

Холливуудын нэрт жүжигчин Катрин Зета Жонс энэ амралтын өдөр “The Tonight Show шоунд оролцож, ярилцлага өгчээ.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та гайхалтай бас үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Баярлалаа. Хэвлэлд ярилцлага өгөөгүй нэлээн удсан болохоор сэтгэл их хөдөлж байна.

 

-Та тоглосон дүрээрээ алдар гэх шагналын эзэн болсон. Бүгд л олны анхаарлыг татаж, алдартай болохыг хүсдэг. Харин энэ бүхнээс залхсан аястай үргэлж л олны харцаас нуугдаж байдаг?

 

-Үнэнийг хэлэхэд шалтгаан гэх зүйл байхгүй. Би зүгээр л сайн хань, ээж байхыг хүсдэг. Жүжигчин Катрин Зета Жонс бол холливуудын жүжигчин бас түүний нэрийг мэддэг хүн чамгүй олон. Харин эхнэр, ээж Катрин Зета Жонсыг гэр бүлээс нь өөр хүн танихгүй. Би үргэлж хувийн амьдрал болон уран бүтээлээ хооронд холихгүйгээр салгаж ирсэн хүн. Би зургийн талбайд байх үедээ хүссэн хүний асуултад хариулж чадна. Харин гэртээ хүссэн бүхэнтэй уулзахгүй. Би хувийн амьдралаа хүндлэхгүй бол хэн миний хувийн амьдралыг хүндлэх билээ.

 

-Гэхдээ ихэнх олны танил эрхмүүд өөрийн гэсэн реалити шоутай болж, бусдаас ялгагдах давуу талаа гайхуулах боллоо. Энэ талаар таны бодол?

 

-Мэдэхгүй юм, хувь хүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй байх. Би гэрээ эрх чөлөөт хаант улс гэдэг. Би гэртээ байхдаа өөрийнхөөрөө байдаг. Даашинз өмсөхгүй, өндөр өсгийт өмсөхгүй. Заавал үзэсгэлэнтэй байх албагүй. Мөн зургийн талбай дээр байгаа мэт хэн нэгний дүрд орохгүй. Би гэртээ өөрийнхөөрөө байдаг. Тэр сайхан мэдрэмжийг авах хаант улсдаа олон камер өлгөөд, худлаа дүр эсгэх нь онцгүй. Камерны өмнө бүгд л сайхан бас давтагдашгүй нэгэн мэт харагдахыг хүсдэг. Камер асаалттай байхад бүгд жүжиглэнэ. Энэ бол үнэн. Хатуу ч гэсэн энэ бүхэн үнэн.

 

-Хэрвээ танай гэр камер байрлуулвал та ч гэсэн жүжиглэх үү?

 

-Миний халамж ихдэх байх. /инээв/ Яагаад ч юм бэ би сайн хань бас ээж байхыг илүү ихээр хичээх байх.

 

-Таны нөхөр, жүжигчин Майкл Дуглас “Эхнэр минь дэндүү үзэсгэлэнтэй. Тэр гайхалтай гоо үзэсгэлэн над шиг хөгшин эрийн хажууд үгүй болохоос эмээдэг” хэмээн Опрагийн шоуны үеэр хэлсэн. Энэ тухай?

 

-Дугласын хэлсэн үг миний уурыг хүргэсэн гэхэд болно. Гэхдээ Дуглас энэ үгийг санамсаргүй хэлсэн гэдэгт итгэж байна. би нөхөртөө хайртай, тиймээс би түүнээс холдох сонголтыг хийхгүй. Бид нэг нэгнээ хайрладаг. Хайранд ямар ч шалтаг, шалтгаан хэрэггүй.

 

-Дуглас 71 настай. Энэ тоо та хоёрын харилцаанд саад учруулж байна уу?

 

-Үгүй ээ. Яагаад миний нөхрийн нас надад саад болно гэж. Таны асуулт үнэхээр цэвдэг бас ойлгомжгүй байна.


 

-Ойлгомжгүй асуултынхаа төлөө уучлалт гуйя. Та хоёр 25 насны зөрүүтэй. Насны зөрүү зарим харилцаанд саад болдоггүй гэж үү?

 

-Үгүй ээ. Бид нэг бие.

 

-Та үзэсгэлэнтэй бүсгүй. Хүмүүсийн дунд иймэрхүү төрлийн яриа байдаг даа. Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил аяндаа бүтдэг гэх мэт. Сайхан байхад сул тал гэж бий юу?

 

- Би төгс биш. Би зөндөө алдаа гаргаж үзсэн. Харин алдаагаа давтахыг л хүсдэггүй юм.

 

-Та хэзээ нэгэн цагт өөрийгөө жүжигчин болоогүй байсан бол хэмээн бодож байсан уу?

 

-Бодож байсан. Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол би тогооч болох байсан. Манай удмын эмэгтэйчүүдийн ихэнх нь тогооч мэргэжилтэй. Харамсалтай нь надад хоол хийх авъяас байхгүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hamgiin goy juijgchid
2016-06-07
Зочин:
Ee ene nuhur ni gej uu emee shig hugshin bna
2016-06-06