Ч.Сайханбилэг Ротари байгууллагын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2016-06-06

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын Ротари байгууллагын ерөнхийлөгч К.Р.Равиндраныг хүлээн авч уулзахдаа ноён Равидраныг олон улсын Ротари байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

 

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотноо олон улсын Ротарийн дээд чуулган амжилттай болсныг тэмдэглээд манай улсад 16 Ротари клуб нийгмийн олон салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны салбарт олон арван төслийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлж буйг дурдлаа.

 

Олон улсын Ротари байгууллага дэлхийн өнцөг булан бүрт хүрч, цар хүрээ нь нэмэгдэж байгааг харахад таатай байдаг. Тус байгууллага халдварт саа өвчнийг устгах чиглэлээр идэвх чармайлт гарган ажиллаж, үр дүн нь 90 хувьтай байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

 

Монголд халдварт саа өвчин устсан хэдий ч улаанбурхан зэрэг халдварт өвчний дэгдэлт тохиолдсон хэвээр байна. Энэ өвчний дэгдэлтийг зогсоох, цаашид бүр мөсөн устгах чиглэлээр Олон улсын Ротари байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин