Цэрэг бүсгүй титмийн эзэн болов
2016-06-06

Титмийн эзэн

 

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээний үндэсний ялагч тодорсон талаар www.dailymail.co.uk мэдээллээ. Титмийн эзнээр Вашингтон мужийг төлөөлөн оролцсон 26 настай Дешауна Барбер тодорчээ.

 

Гоо бүсгүй шалгаруулах уг тэмцээнийг Лас Вегас хотноо зохион байгуулсан бөгөөд нийт 200 сая хүн телевизээр шууд дамжуулан үзжээ.

 

Барбер өнгөт арьст бөгөөд цэргийн албан хаагч юм. Тэрбээр “Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй ур чадвар, сэтгэлийн тэнхээтэй гэдгийг батлан харуулахын тулд армид элссэн. Эмэгтэйчүүдийн сул дорой гэдэг. Би энэ үгийг худлаа гэдгийг батлахын тулд эрчүүдтэй мөр зэрэгцэн армид элссэн. Мөн армийн эмэгтэйчүүд гадаад болон дотоод сэтгэлдээ агуу гэдгийг харуулахын тулд гоо бүсгүйн тэмцээнд оролцсон. Титмээ дараагийн ялагчид шилжүүлэх хүртэл би бүсгүйчүүдийн зориг тэвчээр агуу гэдгийг батлан харуулах болно” гэж хэлжээ.

 

Түүний мөрөөдөл Ойрхи Дорнодыг хэт даврагчдаас чөлөөлөх дайнд оролцох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин