Уарриорсчууд бут ниргэлээ
2016-06-06

 

НБА-ийн финалын хоёрдахь тоглолт өнөөдөр боллоо. Эхний тоглолтод хожигдсон Кливлендийн залуус хожих эрхтэй талбайд гарсанч өмнөх тоглолтоос муу тоглолтыг үзүүлж 33 онооны зөрүүтэй хожигдлоо.  Д.Грийн энэ тоглолтод идэвхитэй байж багаа оноогоор тэргүүлсэн ба Уарриорсчууд талбай дээрээ хийх 2 тоглолтонд итгэл төгс ялалтыг байгуулалаа.

  • Д.Грийн 28 оноо, 7 самбар,
  • C.Керри  18 оноо, 9 самбар, 4 дамжуулалт
  • К.Toмпсон 17 оноо, 5 дамжуулалт

 

  • Л.Жэймс 19 оноо, 9 дамжуулалт, 8 самбар, 4 бөмбөг таслалт

Кливлендийн залуус талбай дээрээ хийх 2 тоглолтонд заавал хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Эхний хоёр тоглолтод дараалан хожигдоод Аварга болж чадсан баг Лигийн түүхэнд 3-хан байдаг.

 

Shuud.mn
Сонин хачин