Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг хүлээн авлаа
2016-06-06

 

Монгол Улсын Их Хурлаас энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийг хүлээн авах  хүндэтгэлийн  үйл ажиллагаа өнөөдөр  Төрийн ордны “Их эзэн Чингис хааны танхим”-д боллоо.

 

 

  Энэхүү хүндэтгэлийн арга  хэмжээг нээж  УИХ-ын дарга З.Энхболд  хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлэн тавьсан. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилт нь шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох явдал байсан. Иймээс “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, өөрчлөлт, шинэчлэлт хийх үүднээс Улсын Их Хурлаас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх, гүйцэтгэлийн үр дүнгээр нь санхүүжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангахад чиглэгдсэн чухал ач холбогдолтой хууль гэдгийг энд онцлон тэмдэглэв.

 

 

    Тус арга хэмжээнд НББСШУБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Я.Отгонбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж нар үг хэлсэн бөгөөд, ЭМСЯ-ны удирдлагууд, харъяа байгууллагын дарга, орон нутгийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

 

 

     Мөн энэ үеэр хуулийг санаачлан боловсруулж УИХ-аар батлуулахад идэвхи санаачилгатай ажилласан зарим нэр бүхий хүмүүст  “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Өргөмжлөл”-ийг  дурсгав.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Psss:
Huuliig huleej avna gej yu tenegteed baigaan bol doo tolgoigui eruul mendiin yam ter chigeeree davhiad ochchihoj, oligtoi huuli bishee huurhii
2016-06-06