“Буянт-Ухаа-II” руу автобус явдаг болно
2016-06-07

 

Нийслэлийн шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтанд шинээр ороод байна. Тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3000-аад иргэд оршин суудаг аж.

 

Харин нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд  нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт-
Ухаа-  2 хороолол - 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна.

 

Тус чиглэлд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 5 их багтаамжийн автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин