Ардын жүжигчид тайзнаа чуулав
2016-06-07

 

Өнгөрсөн өдөр  “Хунгийн дуу” уянгын драмын жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын ахмад уран бүтээлч, ардын жүжигчид тайзнаа тоглолоо.

 

Жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө. Нэг чиглэлийн гол баатар нь уран бүтээлийн гацаанаас гарах гэсэн найруулагч Роман. Тус найруулагчийн дүрд АЖ, П.Цэрэндагва тогложээ. Нөгөө чиглэлийн гол дүр нь сүүлчийнхээ дурлалтай учирсан, нэрт жүжигчин эмэгтэй Анна. Түүний дүрд Төрийн соёрхолт АЖ, Н.Сувд тоглов. Мөн жүжгийн  Викторын дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээлээ. Ийнхүү 3 ардын жүжигчин нэгэн тайзнаа чуулав.

 

 

В.Красногоровын “Хунгийн дуу” зохиолыг үзэгчдийн хүсэлтээр найруулагч АЖ, УГЗ Б.Мөнхдорж найруулж, СТА Т.Аянга зураачаа ажилласан байна. Энэхүү жүжигт хүний хүнлэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдөл, гэгээн хайрын тухай өгүүлнэ. Хунгийн дуу, сэтгэлийн дуу, тэр ч бүү хэл уран бүтээлийн зам мөхөөгүй мөхөх ч ёсгүй, хүний сэтгэлд байгаа сайхан юм бүхэн мөнхийн байх ёстой гэсэн санааг энэ уран бүтээлээр илэрхийлэхийг зорьсон байдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин