Монгол Улс Байгаль нуурт заналхийлж байна
2016-06-07

-Гадныхан бидний тухай-

 

Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ хангах бодлогын хүрээнд Эгийн голын УЦС барих асуудлыг яриад олон жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэгвэл саяхнаас Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудал төслийн хүрээнд нилээд эрчимтэй яригдаж, хөрш зэргэлдээ орнуудын анхаарлыг татав. Анхаарал татаад зогсохгүй Орос, Монгол улсын албаны хүмүүс энэ асуудлаар санал солилцож, Орос улс Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын асуудлаар шийдвэр гаргах эрхийг Монголын талд албан ёсоор олгосон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ. Тэгвэл Оросын олон нийт энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгааг оросын “Совершенно секретно” буюу “Маш нууц” мэдээллийн сайтын нийтлэл илэрхийлж байна.

 

 

“Совершенно секретно”: Байгаль нуурыг тэтгэгч томоохон мөрөн болох Сэлэнгэ мөрнийг монголчууд багаар бодоход гурвын гурван усан цахилгаан станцын далангаар боох гэж байна. Гэвч экологичид хөрш улсын үндэсний бүтээн байгуулалтын энэ үзэл санаа нь Буриад улсын хувьд ч, Ангар орчмын газруудад ч экологийн сүйрлийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Тэдний тооцоогоор бол УЦС баригдсанаас хойш хэдэн жилийн дараа гэхэд Байгаль нуурын ус багасч ширгэх аюул тулгарах ажээ. “Совершенно секретно”-гийн сурвалжлагч Монгол улсыг УЦС-уудаа барьсаны дараа бүс нутагт ямар өөрчлөлт орж болох талаар тодруулжээ.

 

Монгол улс өөрийн гэсэн усан цахилгаан станцтай болох төлөвлөгөөнийхөө талаар дөрвөн жилийн өмнө мэдэгдсэн юм. Сэлэнгэ мөрний сав газарт, тодруулбал Сэлэнгэ мөрөн дээр болон түүн рүү цутгадаг томоохон гол болох Орхон гол дээр хоёр усан цахилгаан станц барих MINIS төслийг дэмжихээ Дэлхийн банк тэр үед илэрхийлсэн билээ. Хөрш оронд маань хоёр жилийн өмнөөс УЦС барих дахин нэгэн төсөл яригдаж эхэлсэн нь Эгийн голын УЦС байлаа. 

 

“Хэдийгээр аль 2000 оны эхээр Орос, Монгол улсууд энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан байсан боловч Монгол улс үйл явдлын өрнөлийн талаар Орос улсад нэг удаа ч мэдэгдсэнгүй. Бид хоёр орны төрийн тэргүүний түвшинд хэлэлцээр хийх нь хэрэгтэй үр дүнд хүргэхгүй байж болох юм гэж үзсэн болохоор хоёр сарын өмнөөс Буриадын ард иргэдийн нэрээр Дэлхийн банкинд хандаж, гомдол мэдүүлсэн” гэж “Хил хязгааргүй гол мөрнүүд” эвслийн зохицуулагч Александр Колотов “Совершенно секретно”-гийн сурвалжлагчид тайлбарлажээ. Тэрбээр цааш нь “Бид хөрш орныхоо өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж хэрэгцээгээ хангахын эсэргүүцээгүй, гэхдээ хоёр талын аль алинд нь аюул заналхийлэл учруулахгүй хувилбарууд байж болно шүү дээ” гэсэн байна. Идэвхитнүүдийн мэдээлж байгаагаар Монголд УЦС барих бүтээн байгуулалтын сурталчилгаа өнгөрсөн намраас идэвхижсэний зэрэгцээ энэхүү үндэсний бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн “эх оронч бус” нөхдийг хавчих ажиллагаа ч явагдаж байгаа гэнэ. Түүнчилэн энэ хавар л гэхэд “Хил хязгааргүй гол мөрнүүд” эвслийн тэргүүн Евгений Самоновыг Монголоос албадан гаргасан бөгөөд арван жилийн хугацаанд Монголд нэвтрэх эрхгүй болгосон байна. УЦС-ууд баригдаж эхлээгүй байхад “Совершенно секретно”-гийн асуулгад оролцсон экологичид Байгаль нуурын ус хүрэлцэхээ болилоо хэмээн гомдоллож байна.

 

            “Сүүлийн хэдэн жилийн турш хур тунадас багатай байсан болохоор Байгаль нуурын усны түвшин байж болох доод хэмжээнээс ч доогуур оржээ. Байгаль нуурт цутгадаг олон гол ширгэсэн байна” гэж ус зүйч Ирина Семчева санаа зовниж байна. Тэрбээр “Бид саяхан Байгаль нуураас тэжээгдэн амьдралаа залгуулдаг Буриадын Байгаль нуур орчмын суурин тосгодоор явлаа. Хүмүүсийн ярианаас үзэхэд, загас ихэд ховордсон, тэр ч бүү хэл, худгийн ус ч багасч алга болж байгаа гэнэ. Нэгэн сууринд л гэхэд Сэлэнгэ рүү цутгадаг жижиг гол бүрмөсөн ширгэжээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө уг голоор завь, жижиг усан онгоцнууд чөлөөтэй явж байсан гэх. Өөр нэг тосгонд нуурын ус эрс багассанаас болоод эргээс аргамжсан байсан завинууд газарт шигдсэн байна” гэж ярив.

 

            Экологчдын үзэж байгаагаар Байгаль нуурын ус ийнхүү эрс багассан явдал нь түр зуурын үзэгдэл хэдий ч УЦС-ууд баригдсан нөхцөлд энэ түр зуурын гэмээр багасалт байнгын болохвий хэмээн болгоомжилж байна. “Байгаль нуурын ус багасалт хэзээ нэгэн цагт дуусна, энэ бол улирлын  чанартай үзэгдэл. Гэвч Байгаль нуурын усны тэн хагасыг нийлүүлэгч Сэлэнгэ мөрөн дээр Монгол улс УЦС барих юм бол Буриадын засгчдын суурингуудын олонх нь загасгүй болохын зэрэгцээ гол устай тосгодууд ч усгүй болж, зарим газар худаг усаа шинээр ухах хэрэг гарч болзошгүй. Учир нь УЦС барихад Байгаль нуурын болон уг нууртай холбоотой усан хангалтын хуваарь өөрчлөгдөнө. Бид одоохондоо нуурын усны түвшинг зохицуулж байгаа, харин Монгол бас нэмэгдвэл яах вэ? Тэгэхлээр манай УЦС-ууд бүхэлдээ хөрш орноос хамааралтай болно гэсэн үг. Манай холбооны байгууллагууд, эрчим хүчнийхэн яагаад түгшүүр зарлахгүй байна, яагаад энэ төслийг зогсоохгүй байна вэ?” хэмээн биологийн ухааны доктор, экологч Игорь Мельниченко ярьж байна.    

 

Монголчуудад эрчим хүч үйлдвэрлэх өөр төсөл бий гэж усны мэргэжилтнүүд ярив. Энэ нь Говьд нарны цахилгаан станцууд байгуулах төлөвлөгөө гэнэ. Энэ тохиолдолд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь гиговатт хүрч болох авч монголчууд яагаад ч юм УЦС л барина гээд байгаа.

 

“Дэлхийн банкны шинжээчдийн баг Буриадын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Өнгөрсөн тавдугаар сард шинжээчид Монголд очиж, уг төслийг экологийн хувьд аюулгүй зүйл биш гэж үзсэн” хэмээн Семчев тайлбарлав. Тэгвэл энэ төслийг “хөлдөөнө” гэсэн үг үү? Мэдээж үгүй. Тэгвэл хөрш улсад маань УЦС барих гадаадын хөрөнгө оруулалтыг олоход туйлын хэцүү байх болно.

 

Т.АНАНДА

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Завхан голын усны урсац тогтворжсон, нуур үүссэн тэгээд болоо юм биш үү
2016-06-08
Зочин:
Huts muu t.e.n.e.g Ivan
2016-06-08
Зочин:
Савраасаа мөд салгахгүй нь дээ
2016-06-07
Зочин:
Umhii hulmasnuudad Huts gej heleldee. Ah mah geed urgumjluud bhaar davraad bh yum, baasnuud chini. Dahij urgumjluhgui ee
2016-06-07
zdaa:
gadniihan ch geh shig .. ivaanuudruu uravsan heden buriaduudiin demiirel
2016-06-07
irgen:
tenguud. oligtoi yu ch uildverlej yu ch exportoldgui mongold ugdug tulsh benzini krantaa haagaad toohoo baichuul zugeer baihdo. mongolchuud hyatad ahan duusiin mungiin avtsan yum chin ter mongol nertei nuur ch yaahav.
2016-06-07
Lalariin byriadyydad:
Bid uuriin ulsdaa yu hiih n ta nard padgui deerees n naad baigali chin bidnii nytag ys. Myysain orosiin syganii usnuudee
2016-06-07
kub:
khyatadyn munguur barigdakh baikh shuu ...
2016-06-07
kub:
bodokh l asuudal ... govi altaid baigaa neg tsakhilgaan stants odoo khurtel buren khuchin chadlaar ajilladaggui baij l baina ...
2016-06-07
Зочин:
Завхан голын усны урсац тогтворжсон, нуур үүссэн тэгээд болоо юм биш үү
Зочин:
Gutsdag ivaanuud ve...ed nararaar zaalgahgui suu...ah mah geed jaahan urgumjilchihsun chini muuhai davardag bn sh te...ene tsagaas ehleed ed naryg ah gej nerlehee bolinoo
2016-06-07
Baigal nuur:
Saihan nuuraa muu ivan-uudad aldsan daa. Haramsaad haramsaad barashgui. Stantsdaa gol ni bish mongol shig huurai baigaltai orond hiimeel nuur olnoor ni baiguulj mod tarij tsag uuraa joolloh herergtei yum aa
2016-06-07
Зочин:
Bid Usan Tsahilgaan stants barihdaa l barina. Orosuudaas bid yahaaraa erchim huchnii hamaaraltai baih yostoi yum. iimerhuu tarhi ugaaltand bitgii orooroi Mongolchuudaa. Dalan barij us booson ch gesen gol ursdagaaraa l ursna. Zaawal Usan Tsahilgaan Stants bariarai!...
2016-06-07
Зочин:
Якунины өгсөн салаавчийг эргүүлээд авцгаа. Байнга өөрсдөөсөө хамааралтай байлгах санаатай.
2016-06-07
Зочин:
ДУРАК ИВАНУУД ХУЦ за. Хаан юугаа барихаа та нараар заалгадаг цаг өнгөрсөн шүү. Чаддаг юм бол Байгаль хуурыг тойруулаад барьсан өөрсдийнхөө станцуудыг эхлээд хаа.
2016-06-07
Зочин:
Эрчим хүчний хараат байх сонирхолтой лалрууд
2016-06-07
маршал:
хэдэн согтуу орсууд наагуур нь хэдэн шил арихны мөнгө олж авах гээд байгаамаа хэдэн шил экс өгөөд согтоогоод явуулж үз
2016-06-07
Зочин:
Монголчууд орсуудаас хөнгөлөлттэй эрчим хүч нийлүүлэхийг шаардах хэрэгтэй
2016-06-07
Zochin:
Syyliin 2 jil daraalan Buriad, Erkhyy mujid oi heeriin tyimer garch ikh hemjeenii talbai shatsan. Yynii yr dagavar ny Mongol ulsad huuraishilt, belcheer homsdol, tyimer geh meteer sorgoor noloolj baigaag sudalj, olon ulsiin baigal hamgaalah baiguullagad ulamjilah heregtei. Edgeer tyimeriin ihenh ny hymyysiin bolgoomjgyi yil ajillagaanaas bolj baina gej Orosiin hevlelyyded garsan. Bid bas sorgyyleed asuudal tavih heregtei!
2016-06-07
Irgen:
Pizdakuud teguul erchim hucheer unegui hangaldaa chadkun baij bid uursdiin gazar nutag deeree yugaa barih ni orosuudad ymar hamaa bnaa Orosiin erh ashigiin tuluu bus harin Mongoliinhoo ard irgediin tuluuh tom buteen baiguulalt barih heregtei
2016-06-07
Irgen:
Pizdakuud teguul erchim hucheer unegui hangaldaa chadkun baij bid uursdiin gazar nutag deeree yugaa barih ni orosuudad ymar hamaa bnaa Orosiin erh ashigiin tuluu bus harin Mongoliinhoo ard irgediin tuluuh tom buteen baiguulalt barih heregtei
2016-06-07
Ravjaa:
Yag unen, manaih
2016-06-07
иргэн:
Тэгвэл Байгаль нуурыг бий болгож буй бидэнд Орос нөөц ашиглансны төлбөр төлөх ёстой, ер нь яс юман дээрээ Байгаль нуур чинь..........
2016-06-07
Ravjaa:
Yag unen, manaih