Ажлын бүтээмжээ дээшлүүлэх хялбар аргууд
2016-06-07

Америкийн “www.wikihow.com” сайт ажлын бүтээмжээ дээшлүүлэх аргуудаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Ажлын бүтээмжээ дээшлүүлэх хамгийн хялбар арга бол бодох юм. Та ажлаа эхлэхээсээ өмнө сайтар бодож, ажлаа хэрхэн хийх талаараа тунгаах хэрэгтэй. Энэ арга танд тус болно.

 

Алхам №2

 

 

Ядарсан, сульдсан үед ажил хийх тун хэцүү. Тиймээс бага зэргийн амттан идээрэй. Амттан таны суларсан эрч хүчийг сэргээх увидастай.

 

Алхам №3

 

 

Салбартаа манлайлагч гэдгээ батлах хэрэгтэй. Та энэхүү байр сууринд өөрийн авъяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гарч ирсэнээ сана.

 

Алхам №4

 

 

Зорилго тавь. Өнөөдрийн ажлаа хугацаанаас нь өмнө дуусгана гэх итгэлээр ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Урам зориг таны ажлын бүтээмжийг дээшлүүлнэ.

 

Алхам №5

 

 

Хэрвээ та шандарч, хойш суухыг хүсч байгаа бол өөрийнхөө ирээдүйн талаар бод. Өөртэйгөө ярилц бас бурхантай ярилц. Залбирал үргэлж зөв замыг заана.

 

Алхам №6

 

 

Таны ажлын бүтээмжинд саад хийж буй хүмүүсээс зайгаа барь. Мөн “үгүй” хэмээн хэлж сур.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин