Ослоор таван хүн амь насаа алдлаа
2016-06-07

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 308 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 239 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 10 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

 

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлжээ. Харин хөдөө орон нутагт хүний амь эрсэдсэн ноцтой ослууд гарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймагт шороон замд Zil-130 автомашин онхолдож, 3 зорчигчийн амь нас хохирсон бол Төв аймагт Toyota Prius-10 маркийн автомашин Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж 2 хүн амь насаа алджээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo ene ambasyn yeiin tehnikiin shaardlaga hangahaa bolison ZIL-130 horiglomoor yum
2016-06-07