Төрийн банк : Хэрэглээний төлбөрөө ухаалаг төлцгөөе
2016-06-07

 

Монгол улсын нийт өрхийн дийлэнх хувь нь Төрийн банкаар дамжуулан байр, цахилгаан, СӨХ, интернэт, суурин утас, кабелийн төлбөр гэх мэт бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлдөг билээ.

 

Тйим ч учраас Төрийн банк нь иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх  зорилгоор  олон төрлийн дэвшилтэд цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ юмаа. Харилцагч Биллингийн үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө интернет, гар утас, зурагт, АТМ болон автоматаар илүү хялбар, түргэн шуурхай төлөх боломжтой.

 

Энэхүү биллингийн үйлчилгээ ашиглан хэрэглээний төлбөрөө хэрхэн ухаалаг төлөх талаар заавар, зөвлөгөө өгөх зорилгоор өнгөрөгч амралтын өдөр Төрийн банкнаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Хэрэглээний төлбөрөө ухаалаг төлцгөөе уриатай Биллингийн өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Өдөрлөгийн үеэр банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээнд бүртгэх, гялс банк болон бусад цахим үйлчилгээнүүдийг хэрхэн ашиглах, орон сууц, цахилгаан болон бусад хэрэглээний төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөх, тэдэнд шаардлагатай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаагаас гадна тухайн үед “цахим банк”-нд бүртгүүлсэн харилцагчдаас 15 азтан шалгаруулан гарын бэлгээр урамшуулна.

 

Мөн Өдөрлөгийн үеэр МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА Б.Энхмэнд, МУСТА Ч.Алтантүлхүүр, МонТаРеп, Мөнхийн Реп, Компасс, МС Ариука, дуучин Л.Мөнх-Эрдэнэ нар өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Ташрамд дурдахад Төрийн банкны  “Диснейлэндруу аялцгаая 2016” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа 2016.05.20-2016.06.30-ныг хүртэл хугацаанд зарласан байгаа бөгөөд энэхүү аянд хүүхдийн хадгаламждаа хийсэн 20,000 төгрөг тутамд 1 урамшууллын эрх, мөн шинээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэсэн хүүхэд бүрд 1 урамшууллын эрх олгож байна.

 

 

 

 

 

 

 

 

Төрийн банк

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

Shuud.mn
Сонин хачин