Гурван тамирчны виз гарлаа
2016-06-07

 

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 11-13-нд болно. “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрөгч баасан гаригт явсан. Харин Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй тул дасгалжуулагч О.Пүрэвбаатарын хамтаар эх орондоо үлдээд байсан. Тэгвэл гурван тамирчны виз өчигдөр гарч АНУ-ыг өнөөдөр зорьж байна.

 

"Дэлхийн цом"-д зодоглох бөхчүүд:

  • 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
  • 70 кг: Д.Алтангэрэл
  • 74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: О.Үйтүмэн
  • 97 кг: Д.Хүдэрбулга
  • 125 кг: Ж.Чулуунбат тус тус барилдана.

“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА

 

Shuud.mn
Сонин хачин