Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замыг ашиглалтад оруулна
2016-06-07

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь хийгджээ. Мөн хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувьтай хийгдсэн байна.

 

 

Тус замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сонгуулийн өмнө гэж бүү амлаарай Гарамгайбаатарын зам болно шүү
2016-06-07