Канцлер дахин тэргүүллээ
2016-06-07

 

Америкийн “Форбес” сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Тэгвэл тус сэтгүүл энэ оны нөлөө бүхий эмэгтэйгээр Германы Канцлер Ангила Меркелийг нэрлэсэн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.   

 

Канцлер ийнхүү уг жагсаалын зургаа дахь удаагаа тэргүүлж байна. Тэрбээр 2006, 2007, 2008, 2009, 2014 онд дэлхийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ. “Форбес” сэтгүүл Канцлерийг сонгосон шалтгаанаа “Хатагтай Меркел дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, Евро бүсийг тогтвортой болгох ажилд идэвхтэй ажилласан” гэж мэдэгджээ.

 

 Канцлерийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Иеллен, “Bill & Melinda Gates Foundation” буяны сангийн тэргүүн Мелинда Гейтс нар жагсчээ. 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene merkeli uneheer bosoo huuhen umaa..neeree..
2016-06-07