“Монгол урлагийн гайхамшиг”-ийг мэдрүүлнэ
2016-06-08

 

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид олон улсын жуулчдад зориулан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо эхлүүлэх гэж байна. Чуулгын уран бүтээлчид энэ  сарын 15-наас эхлэн Үндэсний урлагийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжээс түүвэрлэн олон нийтэд тоглох ажээ.

 

66 дахь удаагийн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод Төрийн их найрал хөгжим, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийн бүжигчид оролцох юм байна. Түүнчлэн ардын болон уртын дуучид, хөөмэйчид зэрэг нийт 150 гаруй уран бүтээлчид оролцох ажээ.

 

Тус чуулгынхан энэхүү тоглолтоо Монгол үндэсний урлагаа уламжлан өвлүүлж, сурталчлан таниулж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор болон олон улсын жуулчдад зориулан тоглосоор ирсэн.

 

Ирэх есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт энэ сарын  15-ны 18.00 цагаас эхлэн өдөр бүр ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
alt:
Goe toglolt bolno doo vznee bilet ni hed bol?
2016-06-09