Пирамидуудыг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ
2016-06-08

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл түүхийн дурсгалт байгууламж Пирамидыг дэлбэлэхээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа. Нэгэн хэт даврагч 2.4 минут үргэлжлэх видео бичлэгт “2500 жилийн настай Пирамидуудыг газрын хөрснөөс арчих болно. Энэ бол бодит сүрдүүлэг гэдгийн египетийн эрх баригчдад сануулж байна” хэмээн хэлжээ.

 

Уг бичлэгт Пирамидууд хэрхэн дэлбэрч, газрын хөрснөөс арчигдаж буйгаар гарчээ. “Мөн Египетийн нийслэл Каир хотноо цуврал халдлага үйлдэж, олон зуун хүнийг хохироох болно. Абдул Фаттах аль Сиси бид тун удахгүй Египетэд хөл тавина” жихади Эмир гэгч мэдэгджээ.  

 

Египетийн тусгайгийнхан уг сүрдүүлгийн видеог шалгаж байгаа талаар албаны хүн “AFP” агентлаг мэдэгдсэн байна.

 

Хэт даврагчид өнгөрсөн онд 5000 жилийн настай Сирийн Пальмира хотын барилга, байгууламжийг сүйтгэсэн юм. Сирийн армийнхан Оросын дэмжлэгтэйгээр өнгөрсөн гуравдугаар сард тус хотыг чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
orhon
2016-06-08