Зуслангийн автобус бямба гаригаас явж эхэлнэ
2016-06-08

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ.  Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилэх аж.

 

Shuud.mn
Сонин хачин