Тайландын эзэн хаан зүрхний хагалгаа хийлгэжээ
2016-06-08

Тайландын эзэн хаан Пумипон Адульядет зүрхний хагалгаа хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр хагалгаанд орсон гэнэ. Хааны эмч “Эзэн хааны биеийн байдал хэвийн байгаа. Тун удахгүй эмнэлгээс гарна” хэмээн хэлжээ.

 

Өдгөө 88 настай хаан дэлхийн түүхэнд хамгийн олон жил хаан ширээнд залбарч байгаа юм.  Ирэх лхагва гаригт түүний хаан ширээнд заларсаны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэхүү өдөр тайландчууд амарч, нийслэл Бангкок хотноо 100 гаруй арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

 

Хааныг энэ өдөр үг хэлэх эсэхийг ордноос мэдэгдээгүй байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө гараагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин