Оюутнууд руу гал нээжээ
2016-06-08

Папуа-Шинэ Гвиней улсад оюутнууд Ерөнхий сайд Петр О'Нилийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Уг эсэргүүцлийн жагсаал таван долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд 10 гаруй их дээд сургуулийн оюутнууд нэгджээ. Оюутнууд Порт Моресби хотноо жагсч, Ерөнхий сайдын ажлын өрөө болон гэрийн ойролцоо суулт зарлажээ. Ийнхүү оюутнууд сайдаа эсэргүүцэж байгаа нь авлигын дуулиантай холбоотой юм. Саяхан сөрөг хүчин Ерөнхий сайдын нууц данс болон авлига авсан талаарх мэдээллийг нийтэд задруулсан байна.

 

Британийн “ВВС” агентлаг сая шуурхай мэдээлэл хийхдээ армийнхан эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд галт зэвсэг ашигласан гэв.Уг үйл явдлын үеэр нэг оюутан амиа алдсан хэмээн тус агентлаг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

 

Эрх баригчид эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан интернэтийн орчин дахь хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хатуу хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин