Нүүрсний салбарынханд зориулж сургалт зохионо
2012-01-09

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia 2012” чуулга уулзалтын хүрээнд олон улсад нэр хүнд бүхий Airliguide/Lurgi, Gemcom Software Australia Pty Ltd, Wirtgen International зэрэг компаниудтай хамтран ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд сургалт семинар зохион байгуулах гэж байна. Уул уурхайн компанийн удирдах шатны хүмүүс, инженерүүдийн дунд зохион байгуулж буй уг сургалтад оролцсоноор нүүрсний уурхайг ашиглахтай холбоотой мэргэжлийн үнэт мэдлэг, мэдээллүүдийг авах боломж бүрдэх юм. Семинарт маш сонирхолтой, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн илтгэлүүдийг дээрх компаниудын удирдах шатны хүмүүс тавина. Тухайлбал, Wirtgen International компанийн ил уурхайн зөвлөх Philip Xi ил уурхайн технологи,  Gemcom Software Australia Pty Ltd компанийн Ерөнхий техникийн зөвлөх Damian Baranowski уурхайн төлөвлөлт, геологийн загварчлал зэрэг сэдвүүдээр сургалт явуулахаар төлөвлөөд байна. Мөн Airliguide/Lurgi компанийн дэд ерөнхийлөгч Deepak Wadhwa хоёр үе шаттай сэдвээр сургалт хийх юм. Түүний сургалтын сэдэв нь Монголын зах зээлд нүүрсийг шингэрүүлэх аргаар синтетик хий гаргаж авах Air Liguide-ийн технологиуд, мөн Монголын зах зээлд синтетик хийн бүтээгдэхүүнүүд гаргаж авах Air Liguide-ийн технологиуд гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. Сургалт семинар Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn-ий сургалтын танхимд болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn сайтаар орж үзэхээс гадна 70115590 утсаар холбогдож авах боломжтой.
Shuud.mn
Сонин хачин
За үхсэнийх нь сургалт, гадныхан манай нүүрс рүү орж зардалгүй ашиг олох гэсэн л нэг башир арга
2012-01-10