Уитни хуримынхаа үеэр мансуурсан байсан
2016-06-08

Дуучин Уитни Хьюстон, реппер Бобби Браун нар 1992 оны хоёрдугаар сард гэрлэсэн билээ. Тэгвэл уг хуримын үеэр дуучин Уитни хар тамхи хэрэглэн мансуурсан байсан хэмээн Бобби өчигдөр “ABS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурссан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Эхнэр, охиноо алдах их хэцүү байна. Гэхдээ би эр хүн учир уй гашууг даван туулахаар тэмцэж явна” гэж тэрбээр хэлжээ. Бобби “Та нарт нэгэн нууцыг дэлгэхэд Уитни хуримынхаа үеэр мансуурсан байсан. Би түүнийг хуримын өмнөхөн л хар тамхи хэрэглэсэн байсан гэдгийг мэдсэн. Түүний үйлдэл миний уурыг хүргэсэн ч би хуримаасаа зугтаагаагүй” гэж хэлсэн байна.

 

Лос Анжелес хотноо энэ амралтын дуучны хуримын даашинзыг дуудлага худалдаагаар зарах билээ. Даашинзыг зарах эхний үнэ 40 мянган ам.доллар юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gadniihnii hog novshiig niitelhee zogsoo !!
2020-02-01