Б.Гарамгайбаатарыг шалгуулна
2016-06-08

 

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт АН-аас   нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчсөн талаар Уламжлалын нэгдсэн намын гишүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. МУНН-ын гишүүн Д.Одгэрэл мэдээлэлдээ “УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр 3 хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж,  архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгууллаа. Б.Гарамгайбаатар  Сонгуулийн хуулийг уландаа гишгэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явууллаа. Мэдээлэлд нотлох баримтаар дүрс бичлэг хийсэн байгаа. Түүнчлэн төрийн өмчийн автомашинуудыг ашиглаж байсан. Түүний энэхүү үйлдэл нь сонгогчдын саналыг татах зорилгтойгоор явуулж буй ажиллагаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн сурталчилгаа хийж сонгогчдод өөрийгөө ухуулан таниулж байна.  Сонгуулийн хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон байгаа.

 

Тиймээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын энэхүү хууль зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгож, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, СЕХ-нд  мэдээлэл хүргүүлж байна хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сурталчилгаа эхэлсэн байна лээ манайх чингэлтэй 5 -р хороо сурталчилгааны материалуудыг орцын дежурүүд явуулж байна Ардын намынх эхэлсэн байна эхлэх болсон юм уу
2016-06-09