Эллиг ханхүүтэй холбоотой гэв
2016-06-08

“Fifty Shades of Grey” киноны дуугаар алдаршсан дуучин Элли Гоулдингийг ханхүү Харритай холбон бичих болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харри болон Элли нар өчигдөр Лондонгийн “Coworth” амралтын газар зохион байгуулагдсан “Audi Polo” тэмцээний үеэр ихэд дотно байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Тэд сэтгүүлчдийг харсаныхаа дараа тэврэлдэж, нэг нэгнээ үнссэн байна. Мөн ханхүү дуучныг заагаад “Үзэсгэлэнтэй” гэж хэлжээ. Харри, Элли нар 2011 онд нэгэн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нэг ширээнд сууж таарсан юм. Энэхүү арга хэмжээний дараагаас тэд нөхөрлөх болсон байна.

 

Ханхүү саяхан “ITV” телевизийн “Take Me Out” шоунд оролцож, сохор болзоонд явахаар болсноо зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин