Шарлиз Терон: Автомашингүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй
2016-06-08

Холливуудын нэрт жүжигчин Шарлиз Тероны “The Hollywood Reporter сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Оскар”-ын шагналт “Галзуу Макс: Хилэнт зам” кино болон “Анчин: Өвлийн дайн” кинонд тоглосон юм.

 

 

-Олон сая үзэгчийг байлдан дагуулж чадсан “Галзуу хурд” кинонд холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Шарлиз Терон тоглохоор болжээ. Таныг энэ киноны нэг хэсэг болно, болохгүй хэмээн үзэгчид их төөрөлдөж явсан. Харин одоо бүх зүйл тодорхой болжээ?

-Тиймээ, үнэхээр баяртай байна. Саяхнаас кино зураг авалт эхэлсэн. Би зохиолоо сайтар судалж, ганцаараа бэлтгэл их хийлээ. Олон сая үзэгчтэй киноны нэг хэсэг болох сайхан байна. Одоогоор хэдхэн хэсгийн зураг авалтад оролцлоо. Үнэнийг хэлэхэд, зураг авалтын талбайд таньдаг хүн тун цөөн байгаа учир их ганцаардаж байна.

 

-Ганцаардаж байна гэж үү. Уг нь энэхүү уран бүтээлд холливуудын гайхалтай уран бүтээлчид нэг баг болон ажиллаж байгаа?

-Зураг авалт эхлээд хэдхэн өдөр болж байгаа учир бидний дунд халуун дулаан энерги хараахан бий болоогүй байна. Гэхдээ удахгүй сайхан болох байх.

 

-Та дүрийнхээ тухай. Энэ анги “Галзуу хурд” киноны хамгийн сүүлчийн анги гэдгээрээ олны анхаарлыг татаж байна?

-Миний бүтээж буй дүр бусад шиг хүчтэй дүр. Эсрэг дүр биш. Энэнээс өөрийг ярьж чадахгүй. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Тиймээ, галзуу хурдын баг сүүлийн ангиараа олон гайхалтай зүйлийг харуулахыг хүссэн. Тэдний нэг бол би. Надад ч гэсэн тэдний бэлтгэсэн гэнэтийн бэлэг таалагдаж байгаа.

 

 

-Өмнөх ангиудыг үзсэн үү. Хамгийн таалагдсан анги?

-Мэдээж энэхүү цувралын нэг хэсэг болж байгаа учир өмнөх ангиудыг үзэхгүйгээр зураг авалтад орох утгагүй хэрэг. Өнгөрсөн онд гарсан анги их таалагдсан. Би ч гэсэн машинаар тэнгэрт нисмээр байна. “Галзуу хурд 7” гараад жил ч болоогүй байгаа учир гайхалтай мэдрэмжийг илүү тодоор өгсөн байх магадлалтай. Гэхдээ анги бүртээ давтагдашгүй бас шинэлэг байдгийг хэлэх хэрэгтэй.

 

-Машин жолоодохдоо хэр вэ?

-Мэдээж машин бол миний чухал хэрэгцээний нэг. Би автомашингүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Энэ төмөр биет миний бүх ажлыг амжуулдаг. Би энэ гайхалтай төмөр биетийг үргэлж биширдэг. Гэхдээ “Галзуу хурд” багийнхны хажууд бол анхлан сурагч байх. /инээв/

 

-Таны сонирхол дунд автомашин бий юу?

-Үгүй гэж хариулмаар байна. Би машин цуглуулах тийм ч дуртай биш. Би шаардлага гарсан үедээ л автомашин худалдан авдаг. Харин сонирхолоо хөгжүүлэх гэж автомашин авдаггүй. 2010 оноос хойш шинэ автомашин худалдан аваагүй.

 

-“Галзуу хурд” киноны нэг хэсэг болох санал тавихад ямар сэтгэл хөдлөл үзүүлсэн вэ?

-Хэдэн жилийн өмнөөс л бидний дунд кинонд тоглох асуудлаар хэд хэдэн яриа хэлэлцээр болсон. Тиймээс шинэ мэдээ байгаагүй.

 

-Жүжигчин Вин Дизель твиттер хуудсаараа дамжуулан таныг дараагийн ангид тоглохоор болсон тухай мэдэгдсэн. Та түүнд талархаж байна уу эсвэл?

-Талархаж байгаа. Намайг найрсагаар хүлээн авсан. Бид зургийн талбайд хамгийн дотно байдаг.

 

-Өнгөрсөн цуврал жүжигчин Пол Уолкергүй явагдсан.

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Зураг авалтын үед урьдчилан таамаглаагүй зүйл болоход зохиолоос авахуулаад бүх зүйлд өөрчлөлт ордог. Энэ бүхнээс болж кино гарах цагаасаа хоцордог юм.

 

-“Галзуу Макс: Хилэнт зам” кинонд та тун эрэгтэйлэг бас эрч хүчтэй дүрийг бүтээсэн. Гэтэл бодит амьдрал дээрээ тун эмэгтэйлэг бас үзэсгэлэнтэй. Өөрийгөө гадаад төрх, сэтгэлээг эвдэх хэцүү байдаг уу?

-Дүрээс шантрах нь тэнэг хэрэг. Хэрвээ энэ замыг сонгосон бол айх, хойшоо сууна гэдэг утгагүй зүйл.

 

-Бүтээсэн дүрдээ ямар үнэлгээ өгдөг вэ?

-Өөрөө өөртөө үнэлгээ өгөх онцгүй. Зөвхөн үзэгчид л надад үнэлгээ өгөх ёстой. Би энэ зарчмаар явдаг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин