Чингэлтэйн замыг 31 жилийн дараа шинэчиллээ
2016-06-08

 

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүрэх 3.3 км замын зорчих хэсгийг өнөөдөр нээв. Замын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар нар оролцлоо.

 

Энэ замыг 1985 онд барьж дууссанаас хойш засвар шинэчлэл огт хийгээгүй ажээ. Харин “Экспресс зам”компани хурдан хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.

 

Өнөөдөр зөвхөн зорчих хэсгийг нээж байгаа бөгөөд цаашид явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам зэргээр тохижилтын ажлыг иж бүрнээр нь хийнэ. Мөн энд Улаанбаатар хотын дэд төв удахгүй сүндэрлэнэ. Дэд төвийг 14, 18 дугаар хороонд барих бөгөөд инженерийн шугам сүлжээний ажил  эхэлжээ.

 

  Зам дагаж хөгжил гэдэг. Чингэлтэйн замыг дагаж удахгүй цэвэр, бохир, инженерийн шугам сүлжээ татна. Ийнхүү дэд бүтцэд холбогдсоноор иргэд хашааны газартаа хаус барих боломж бүрдэж байгааг хотын дарга онцоллоо.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Замаа засаад ус зайлуулах шугам гэрэлтүүлэгийг хийнэ гээд бичсэн байгаа биз дээ Юмыг битгий хараар дандаа будаж бай лдаа ядаж наад нүүр царай чинь хачин юм болно ш дээ 31 жил хийгээгүй юмыг хийж байна Өмнө нь Хятад копаниар Дамбын замыг ХУХУ нар яаж хийсэнийг мартсан уу Баян моголын зам ямар байлаа Хийж байгаадаа урам өгье
2016-06-09
Зочин:
БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ БАЙХГУЙ ХУУ ХАА СУРСАР СОНГУУЛЬ ГЭЭД ЯАРЧ АДГУУ ХИЙСЭН БАТУУЛИЙН НУУР ТОЛГОЙ ХОЕР ШИГ ХИЙЦЭН ЗАМ ХИР УДААН ТЭСЭХ ВЭЭЭ?!?!?!?!? ХАРИУУУ?!?!? БАС ДЭЭРЭЭС НЬ БЕЕРНЕЕС НЬ ИДЦЭН ЗАМ БАЙЖИЙДАГГГ?!?!?!?
2016-06-09
zzz:
Zam ni ovoo haragdaj baina, yagaad zamiin hajuugaarhi tohijiltiig hiideggui um be??????? Hen hiih estoi ve ???? Hotiin zahirgaa, horoodiin darga nariin ajil shyy, eniigee hiihgui bolohoor myangan goe zam baigaad navsaisan um l haragdaj baina,,,bodlogo alga.
2016-06-08