Бороо үргэлжлэн орно
2016-06-09

 

Баруун аймгуудын нутгаар: 6-7нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд нутгийн хойд хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-11-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүснэ ялангуяа 10-12-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар, 9-10нд ихэнх нутгаар бороо, 11-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 9-нөөс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: 9-нд ихэнх нутгаар бороо, 10-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-10нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.  

 

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7,10-нд нутгийн баруун хэсгээр, 9, 11-12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Shuud.mn
Сонин хачин