Тел Авив хотноо халдлага гарчээ
2016-06-09

 

Израйлийн Тел Авив хотноо өчигдөр 21.30 цагийн орчимд халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр дөрвөн хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархтсан хэмээн цагдаагийн газраас уламжлав.

 

30 настай нэг эрэгтэй Сорона гэх худалдааны төвийн зоогийн газраас үйлчлүүлж байхдаа гэнэт иргэд рүү гал нээсэн аж.  Зоогийн газраар үйлчлүүлж байсан долоон хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Израйлийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Микки Розенфелд хэвлэлийнхэнд "Халдлагын цаана палестинчууд байх магадлалтай. Бид хэргийг шалгаж байна” гэж хэлжээ.

 

 Цагдаагийнхан халдлагатай холбоотойгоор хоёр этгээдийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин