Х.Болорчулуун 50 га газар, 3.6 тэрбум төгрөг завшсан уу
2016-06-09

Өөрийгөө цэвэрхэн шударгыг ам нээх бүхэндээ гайхаж, бусдыг хулгайч худалчаар нь дуудаж явдаг МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун УИХ-ын гишүүний нэрээр далайлган нийтийн хөрөнгөнөөс завшдаг болохыг нотлох баримтууд ар араасаа илэрсээр байна. Энэ удаад орон сууцжуулах нэрээр нийтийн хөрөнгөнөөс займчуулсан асуудлыг дэлгэе.

 

Монгол улсын Засгийн газрын “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Захиргааны санаачилгаар Төрийн орон сууцны корпораци  Хэрлэн сумын 1 дүгээр багт хуучнаар Хангамж болон Нисэхийн хорооллын хойд тал, 8 дугаар багт нийт 50 га газрын 10 га талбайд нь нийтийн орон сууцны хороолол барьж байгуулахаар төлөвлөжээ. Энэ хорооллыг "Залуус" хэмээн нэрлэсний учир нь шинээр гэр бүл болж байгаа залуучуудад зориулан хямд өртөг бүхий орон сууц барих, мөн үлдсэн 40 га талбайд гэр хорооллын иргэдээс амины сууцтай болох хүсэлт гаргасан иргэдэд 0,7 га олгох замаар барилгажуулах төлөвлөгөөг Хэрлэн сумын засаг дарга гаргасан байлаа.

 

Дурдсан газар дээр орон сууцны хороолол байгуулахад шаардлагатай дэд бүтэц, дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг 2.1 тэрбум төгрөгөөр  Төрийн Орон Сууцны Корпорациас санхүүжүүлэн барьж, хүлээлгэж өгчээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хөндлөнгөөс дайрч орон, нийтийн өмчлөлд шилжээд байсан ТОСК-ийн хөрөнгөөр дэд бүтэц, шугам сүлжээ татсан 50 га газрыг албан тушаал, эрх мэдлээрээ далайлган өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь тогтоогдов. 

 

Ингэхдээ эхлээд Хэрлэн сумын Засаг даргын 2012 оны 8 сарын 3-ны өдрийн А/271 дүгээр  захирамжаар уг байгууламж бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Дараа нь “Залуус” хотхоны барилгыг барьж, гүйцэтгэх нэрээр өөрийн эзэмшлийн компаниудын нэр дээр уг газрыг шилжүүлэн авчээ. Х.Болорчулуун иргэдийн хардлагыг зайлуулж “Залуус” хотхоныг  хамтарсан консерциум  барьж гүйцэтгэж байгаа гэх ойлголтыг төрүүлэн хууран мэхлэх үүднээс Дорнод газар, Дорнод гурил, Дорнод Хийц ХХК-иар дамжуулан барихдаа давхар Төрийн Орон Сууцны Корпорациас 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг гаргуулан авсан байна. 

 

Төрийн 3.6 тэрбум төгрөгийг Х.Болорчулуун ийм арга замаар өөрийн болгож, нийтийн хөрөнгийг зувчуулсан бөгөөд залууст зориулсан хямд хороолол барихын оронд одоо уг талбай дээр өөрийн төрсөн дүү Х.Болор -Эрдэнээр удирдуулан тансаг зэрэглэлийн хувийн орон сууц хаус барьж, өндөр үнээр борлуулан давхар давхар ашиг хүртэж байна. 

 

Анх 50 га газрыг ТОСК-д олгох захирамж дээр дурдагдсан 40 га талбайд нь Дорнодын гэр хорооллын айлуудад 40 -га талбайд нь 0,7 га хэмжээтэйгээр газар олгох заалтыг Х.Болорчулуун хөсөр хаян, газраа авах тухай ярьсан иргэдэд "муусайн гуйлгачингууд хол очиж мөөр" гэх зэргээр ааширхаж явна.

 

Эндээс гарах дүгнэлт нь жирийн иргэд Засаг даргын захирамжийн дагуу өөрт ногдох 0.7 га газраа авах мэдэлгүй байхад тэднийг төлөөлөхөөр УИХ-д сонгогдсон гишүүн өөрийн эрх мэдлийг ашиглан төрийн өмчөөс 3.6 тэрбум төгрөгийг бэлэг мэт хүртээд, дээр нь 50 га газрыг үнэ төлбөргүй, хэмжээ хязгааргүй эзэмшээд, үнэтэй сууц барин ашиг олж суух нь шударга ёсонд хэр нийцэх вэ? Дорнодчууд Х.Болорчулууныг бидэнд олгосон газрыг дангаараа эзэмшээд, төрөөс гаргасан хөрөнгийг ганцаараа завш хэмээн сонгосон болж таарах уу? Х.Болорчулууны дээрх үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн хууль 263, 264 дүгээр зүйлд заасан албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн шинжийг илтэд агуулж байгаа юм.

 

Б.Цолмон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
худлаа даа худлаа
2016-06-10
Зочин:
zorogt pizda chi yugaa khiij akhij dornodruu zug ee ve zailaa
2016-06-09
Зочин:
Порно Зоригтын хар ПР гүйгээд эхэлжээ кк
2016-06-09
Зочин:
arai chdee
2016-06-09
songuuliaa geh:
zorigt argaa barj bgaa yum bn daa.
2016-06-09
Зочин:
хар пиар байна болорчулуун энд ямар ч хамаа алга байна
2016-06-09
Зочин:
Hamgiin novshiin hulgaich nar shudarga tsaraitai bdag yum gej yasan unen ug ve
2016-06-09