Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2016-06-09

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу үүсэн маргааныг хянан хэлэлцэв.

 

Дээрх хуулиудын зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин