Эмч нар Лавыг тоглуулахыг зөвшөөрсөнгүй
2016-06-09

 

Кливленд Кавальерс багийн эмч нар Кевин Лавыг 3 дахь тоглолтонд оролцуулахаас татгалзлаа. Өмнөх тоглолтын үеэр толгойндоо гэмтэл авч, талбайг орхисон Лавыг тархины доргилтын тестийг өгөхөд бэлэн биш гэж үзсэн байна.Тиймээс дасгалжуулагч Тайрон Лью түүнийг орлуулан гараанд Ричард Жефферсоныг тоглуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин